сонирхолтой мэдээлэл

2008 оны 03-р сарын 21 Нийтэлсэн Çóëàà
1 сар-хайхрамжгүй 2 сар-биеэ тоосон 3 сар-үнсэлцэх дуртай 4 сар-шулуун бөгөөд тэнэг 5 сар-урвагч 6 сар-сэрэглэн 7 сар-өрөвч ба яриа 8 сар-даруу ба галзуу 9 сар-хүнтэй танилцах дуртай 10 сар-хүн бүхнийг хайралдаг 11 сар-танилцах дургүй 12 сар-царайлаг

237 нохой тэжээж байжээ.

2008 оны 03-р сарын 15 Нийтэлсэн Çóëàà
237 нохой тэжээж байжээ. Техас.Амьтныг хамгаалах газрын ажилтан 237 нохойг 70 настай эмэгтэйн гэрээс нүүлгэжээ.Энэ эмэгтэй нь нохдыг өрийн гэртээ тэжээдэг байжээ. Хотын нохойн байранд энэ олон нохойг шилжүүлэхэд зургаан цаг гаруй хугацааг зарцуулсан гэж хотын амьтан хамгаалах газрын ажилтан Келли Копеланд мэдэгдсэн байна.Энэ нохдуудын ихэнх нь помераниан үүлдрийнх ажээ.Үүнээс гадна иоркшире терриер, хоёр төрлийн пуудль болон өөр олон үүлдрийн ноход байжээ."Тэднийг маш сайн хооллодог байсан ч эрүүл ахуйн нөхцөл нь биш" гэж Копеланд хэлжээ.

Моа- Аварга том тэмээн хяруул

2008 оны 03-р сарын 15 Нийтэлсэн Çóëàà
Моа- Аварга том тэмээн хяруул Шинэ Зеланд бол жигтэй сонин арал юм.Тэнд чулуун нүүрсжилтийн үеийн өв болох газар сайгүй сөнөж алга болсон эртний оймон ой ургадаг.Уулнаас хөндий рүү, халуун булгийн оргилуур руу мөсөн гол шууд гулсан ордог.Хоёр том арал дээр дөрвөн хөлт махчин, сүүн тэжээлтэн амьтад нэг ч байхгүй.Энд шувуу хэмжээ хязгааргүй ноёрхож байдаг.Шинэ Зеландын жигүүртний олон зүйл, амгалан тайван амьдралынхаа удаан хугацаанд нисэх чадвараа алджээ. Тус оронд аюулт махчин байхгүй болохоор тэдэнд далавч ч хэрэггүй болж , түүнээсээ үүрд салжээ.Шинэ Зеландын уул, талд үстэй төсөө бүхий өдтэй киви шувуу, яст мэлхийгээс дээргүй нисдэг века болон тахаке жаркин тахиа амьдарна.Түүгээр ч барахгүй, энд жигүүргүй тогоруу байсны гадна эдүгээ зэрлэг тоть какапо амьдарч байна.Энэхүү жигтэй сонин шувуу өдөр нүхэндээ нуугдаж, гагцхүү шөнө гадагш гарна.Какапо нь далавчтай боловч түүний “хөдөлгүүр” болох хэрсэн, нисэхэд шаардлагатай булчин байхгүй.Ийм учраас нүх малтагч тоть дээрээсээ доош нисэж чадна.Харин Шинэ Зеландын хамгийн гайхалтай шувуу бол “Моа” байсан юм.Жигүүргүй аварга том шувуу “ Зааны” бадриун хөлөөрөө зорчин явах нь болхи ажээ. 1840 оноос эрдэмтэд, Шинэ Зеландын энэхүү жигүүргүй тэмээн хяруулын хорь орчим зүйлийн малтаж авсан үлдэгдлээр түүнийг тодорхойлон бичсэн байна.Моагийн нэг хэсэг нь өндрөөрөө цууцалийн хиртэй, нөгөө нь асар том дүрсээрээ заантай....өрсөлддөг байжээ.Зарим Моагийн өндөр бараг дөрвөн метрийн өндөрт хүрч байжээ. Ийм шувуу нь сайн морины адил 300 кг жинтэй байлаа.1839 онд аварга том шувууны анхны ясыг олжээ.Эхлээд түүнийг шарны хөл гэж бодож байв.Олзворыг Англид авчрахад эндхийн эртний амьтан, ургамлын судлаач Ричард Оуэн уг яс асар том шувууных болохыг нотолсон байна.Ричард Оуэн аварга том шувууг судлахад амьдралынхаа дөчин таван жилийг зориулжээ.1847-1850 оныг дуустал гурван жилийн дотор Шинэ Зеландын ер бусын амьтдыг цөхрөлтгүй шинжлэн судалсан байгаль судлаач Уолтер Мэнтелл, моагийн мянга гаруй яс, хувингийн хиртэй өндөгний хальсыг олон тоогоор түүнд цуглуулан өгсөн байна.Оуэн энэхүү яс, хальсыг судалж, Моагийн олон янз зүйлийг тодорхойлон бичиж, музейд зориулан аварга том шувууны хэд хэдэн араг ясыг бэлтгэсэн байна.Эдүгээ ч гэсэн моагийн сайтар хадгалагдан үлдсэн яс, бас заримдаа ямар нэг гайхалтай аварга амьтны оршуулгын газарт оччихсон юм шиг асар том ясны бүхэл бүтэн оршдосыг Шинэ Зеландаас олж болно.Ясны ойр орчимд өөр хоорондоо үрэгдэж мөлчийсөн бөөрөнхий чулуун овоо ихэвчлэн байдаг.Энэ чулуу нь тэр нэгэн цагт моагийн ходоодонд байжээ.Моа, манай тахиатай адил газраас чулуу түүж залгидаг байсан байна. Энэхүү жижигхэн “тээрмийн чулуу” ходоодон доторх үр тариаг няцалдаг байв.Шинэ Зеландаас зөвхөн моагийн яс төдийгүй, түүний хэсэг булчин бүхий өд, арьс, шөрмөс олддог байна.Түүгээр ч барахгүй үр хөврөл бүхий өндөг олджээ. Өнгөрсөн зуунд амьд моаг нүдээрээ үзсэн гэх хүмүүсээс мэдээдэд ирэн ирсээр байлаа.Тухайлбал: Дундад аралд /Шинэ Зеландын хойт, Өмнөд арлыг тусгаарласан Кукын хоолойд/ бөөнөөрөө байрласан далайн халиуны анчдыг нэгэн удаа дөрөв, таван метр өндөртэй асар том шувуу ойгоос эрэг рүү гүйлдэж айлгасан гэж ярьцгаадаг.Өөр нэгэн удаа бүр 1860 онд эдэлбэр газартаа тэмдэг тавьж байсан түшмэд, өглөөгүүр аварга том шувууны сарвууны мөр ажиглажээ.Мөрний урт 36, өргөн нь 27 сантиметр байв. Мөр хадны хоорондох ширэнгэд ороод алга болжээ. Энэ олон тооны шохойжсон агуй байдаг.Тэнд л сүүлчийн моа хоргодож байгаа гэж газар хэмжигчид боджээ.Шинэ Зеландын уулын ой дотроос аварга том амьд шувуу олох итгэлээ өөдрөг үзэлтэй зарим амьтан судлаачид арай л орхиогүйн учир үүнд оршино. Гэвч хамаг чармайлт юунд ч хүрээгүй байна.Эдүгээ моа бүгд үхэж сөнөсөн учир, түүний мөрийг ойн ширэнгэд биш, харин газраас эрэх хэрэгтэй . Тэрээр тун саяхан сөнөсөн нь үнэнтэй. Маори омгийн зарим өвгөчүүд залуудаа моагийн авд оролцож байсан гэж ярьцгаадаг.Адууны хирийн өндөр ятуу байсан гайхалтай тэр цагийг маоричууд бас дурьдан ярьсаар байна. Бакапунак уулан дээр амьд гарсан нэг моа нуугдаж буй.Шувуу гагцхүү агаараар тэжээгдэж, түүнийг хоёр том үлэг гүрвэл манаж байдаг гэцгээдэг. Энэ нь зөвхөн домог болох нь харамсалтай юм. Бичсэн: Отгонбаярын Уянга

мэдээ

2008 оны 03-р сарын 15 Нийтэлсэн Çóëàà
Малынхаа араас яваад осгожээ. Өвөл болохгүй нь үү гэсэн бодол төрөхөөр дулаахан байсан ч сүүлийн хэдэн хоногт цаг агаар эрс хүйтэрлээ.Ялангуяа хөдөө орон нутагт тогтмол 20 градусаас дээш хүйтэн хонож байгаа аж. Завхан аймгийн Цэцэн- уул сумын малчин Г малын эрэлд яваад төөрч осгож нас байжээ. Мөн Хэнтий аймгийн Дэлгэрхангай суманд ийм харамсалтай явдал гарсан байна. Сүүлийн үед орон нутагт төдийгүй нийслэлд осгож амиа алдах тохиолдол их гарч байгаа тул цагдаагийнхан анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Цагаан зээрийн эвэр хилээр гаргахгүй Байгаль орчны сайдын тушаалаар цагаан зээрийн болон халиун бугын ясан эврийг гадаадад гаргахыг хориглосон байна. Цагаан зээр, халиун бугын тархац нутаг хумигдан, тоо толгой цөөрсөнтэй холбогдуулан, тэдгээрийн нөөцийг хамгаалах, цаг агаарын хуурайшилттай үед ой, хэрийн түймэр, баялгийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эврээр дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор энэхүү шийдвэрийг гаргажээ.Уг шийдвэр нь энэ намраас эхлэн үйлчилж байгаа бөгөөд хоёр жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.Харин тусгай зориулалтаар , тусгай төлбөртэйгээр гадаадын иргэнд агнуулсан цагаан зээрийн дагзтай эвэрт уг шийдвэр хамаарахгүй юм. Онигоо 1. Аавын цэцэн үг Багш: хүүхдүүдээ:, " бусдад илүүхэн өг, өөртөө цөөхөн ав" гэсэн үгийг тогтооцгоо гэв. Жак: Энэ чинь миний аавын цэцэн үг байна гэв. Багш: Чиний аав чинь үнэхээр зан суртал эрхэм дээд хүн байна. Чиний аав юу хийдэг вэ? Жак: Миний аав боксчин гэж гэнэ. 2. Ялгаа Биологийн хичээл дээр багш: морин мэлхий болон лаг мэлхий ямар ялгаатай вэ? гэж асуусанд Нэг хүүхэд: морин мэлхий бол концерватив бүлгийнх, худагны дотроос тэнгэрийг харж байдаг. Харин лаг мэлхий бол өөрчлөн шинэчлэх бүлгийнх, хунгийн мах идэхийг хүсдэг гэж хариулж гэнэ. 3. Зовиураа хуваалцах Багш хүүхдүүдээс: "Бусадтай зовиураа хуваалцвал зовиурын тал нь хасагдана" гэдгийг яаж тайлбарлавал зохих вэ? нэж асуусанд Бяцхан Бат: хэрэв миний аав надыг зодвол, би тэр даруй муурыг зодвол тал нь хасагдана нэж хариулжээ. 4 Цадах мөртлөө согтоно Нэгэн ядуу хүн их өлссөн боловч, идэх хоол байдаггүй. Авгай нь нөхөртөө: " Чи биеэ хэд эргүүлээд үз л дээ, тэгвэл бүр өлсөхгүй" гэжээ.Өнөө нөхөр нь авгайнхаа үгээр эргэсний дараа, авгайдаа: "Чиний энэ арга маш сайн байна, ингэх нь хоол болох төдийгүй, мөн архи шигг хүнийг согтоох юм байна гэж гэнэ. 5, Үхэр тамхи татаж чаддаг уу Тариачин айлын хоёр хүүхэд хөөрөлдөв.Нэг нь гэнэт " Таны гэрийн үхэр чинь тамхи татаж чаддаг уу? " гэсэнд Нөгөө нэг нь " Чи солиороогүй биз дээ, үхэр яаж тамхи татаж чаддаг юм бэ?" гэсэнд "тийм биш бол таны гэрийн үхрийн хашаанд чинь гал гарчээ" гэж гэнэ. 6. Гэрлэхийг хүссэн нь Эрэгтэй: " Та надтай гэрлэчих, би чамд хайртай, чамгүйгээр амьдарч чадахгүй нь ээ" Эмэгтэй: " Тэгж болохгүй, мин ий ээж дургүй нь хүрнэ. Тэрээр чамайг бүтэлгүй гэжээ" Эрэгтэй: "хэрэв чи зөвшөөрөхгүй бол би бүр чиний өмнө үхнэ шүү" гээд гар буугаа барив. Эмэгтэй:"Түр хүлээж байгаарай, би ээжээс асуугаад ирье" Эрэгтэй: Хаа хаа, би чиний ийм арга хэрэглэнэ гэснийг мэдэж байсан юм" Эмэгтэй: "Миний ээж хэлсэн, би насанд хүрсэн болохоор цус урсах байдлыг үзэж болох болжээ" гэлээ. Эрэгтэй:....... 7. Их иддэг нэг эр байж гэнэ. Бас нэг нь унтаад л хэвтдэг. Нөгөө нэг нь архичин. Бүүр нөгөө нэг нь харин ажилсаг.Хөдөлмөрч агаад түүндээ үнэнч шударга хүн гэнэ.Тиймдээ тэр өлсгөлөн, нойрмог, эрүүл саруул ч их ууртай бухимдуу ажилладаг. 8. Аав аа, ухаан заль хоёр ямар ялгаатай юм бэ? -Ухаан гэдэг нь хүнд бэрх зовлонгоос ангижран гарах. Заль бол тэр зовлонд уначихалгүй тойрч гарах юм. -Аль нь дээр юм бэ? -Оюун ухаан. Боловсрол мэдлэгтэй энэ нь ухаанаа зарах уу, тойрох уу, үгүй юу гэдгээ сонгох арга юм. Бичсэн: Отгонбаяр Уянга

сонирхолтой мэдээлэл

2008 оны 03-р сарын 15 Нийтэлсэн Çóëàà
Одисын тэмээн хяруул Тун саяхан, саяад жилийн өмнө дэлхий дээр тэмээн хяруул амьдрах тохиромжтой нөхцөл байсан бололтой.Тэр үед тэд Энэтхэг, Хятад, бас Өмнөд Европт ч амьдарч байлаа.Гэтэл эдүгээ гагцхүү Арабийн өмнө хойгийн өмнө зүгт болон Африкт үлджээ./ Африкийнх бол жинхэнэ тэмээн хяруул юм/. Түүнээс гадна Өмнөд Америкт тэмээн хяруулын бас нэг онцгой зүйл нанду, Австрали, Тасманид эму болон казуар хяруул амьдардаг.1916 онд том шувууны хуучирч, харласан ясыг Одесс орчмын газраас олжээ.Түүнийг мэргэжилтнүүд сайтар судалж тэмээн хяруулын хөлний яс болохыг тогтоосон байна.Тэнд ойролцоогоор арван сая жилийн өмнө амьдарч байгаад үхжээ.Түүнийг Struthio novorossocus буюу Новороссийскийн тэмээн хяруул гэж нэрлэсэн байна.түүний малтмал үлдэгдлийг Одесс орчмын бусад газраас олжээ.Бас Херсон орчмоос тэмээн хяруулын өндөг ч олдсон юм.Тэр үед Украйн, Крымын өмнөд хэсэгт энэ шувуу цөөнгүй байсан бололтой.Тэмээн хяруул нь бүр балар эртний үед сөнөжээ.Түүнийг сөнөхөд хүмүүс гэм буруугүй юм.Гэтэл хүмүүсийн шууд нөлөөгөөр шувууны бусад зуу гаруй хувилбар газрын хөрснөөс арилсан нь маргаангүй билээ.Ер нь жигүүртэн шувууг утга учиргүй устгахад хүмүүсийн орлцсон орлцоог нэлээд үнэмштэл илчилсэн баримт гарч байна. Дор дурдсан хүснэгт нь энэ бүгдийг танин ойлгоход уншигчдад туслах болно. Шувууд Бүрэн устсан 107 Устсан бололтой 19 Сүүлийн гурван зуун жилд сөнөсөн, гэтэл байсан эсэх нь мэргэжилтний гэрчилгээгээр батлагдаагүй 27 Хайрлан хамгаалах шаарлагатай нэн ховор болон устаж байгаа зүйлүүд 312 Энэ тоог 1958 онд Нью-Йоркт хэвлэгдсэн Джеймс Гринвейн ганц сэдэвт зохиолоос авлаа.Бусад шинжээч нарт өөр тооцоо бий.Гэтэл зөвхөн сүүлийн хоёр орон ялгаатай, хэмжээний ерөнхий дүн ижил байна.Нэг хэсэг амьтан судлаачид нь хуучны жуулчид, байгаль судлаачдын тодорхойлон бичсэн олон тооны шувууд/ яс ч, өд ч үлдээгүй/ үнэхээр сайхан гэдэгт эргэлзэж байхад нөгөө хэсэг нь түүнд итгэж жагсаалтандаа оруулсаар байна.Олон тооны шувуудыг нээсэн, сөнөсөн түүх том нэрээр бичигдэж, эмгэнэлт үйл явдал болж байсангүй. Тэднийг нээсэн баримт өргөн олны анхаарлыг татаж байсангүй, тэд үгт чимээ аниргүйгээр мэдэгдэхгүй алга болж байлаа.Хойт Америкийн бидэн явагч тагтааны тухай биш, харин тэдний олонхийн нь тухай өгүүлэх юм үгүй боллоо.Ингэхээр тэдгээрийг хөнөөсөн түүх бол хүний орлцоотойгоор байгальд бараг хамгийн сүрхий эмгэнэлт явдал болж болох юм. Бичсэн: Отгонбаярын Уянга

Хиймэл дагуулын нэртэй хүүхдүүд

2008 оны 03-р сарын 15 Нийтэлсэн Çóëàà
Хиймэл дагуулын нэртэй хүүхдүүд Хятадад сая төрсөн 14 хүүхдийг Хятадын сарны анхны хиймэл дагуулын нэрээр Чанъэ гэж нэрлэснийг "Китай" хэмээх албан ёсны интернет сайтад мэдээлжээ. Сарны дагина Чанъэгийн нэртэй Хятадын сарны анхны хиймэл дагуулын нэр авсан бүх хүүхэд тэр хиймэл дагуулыг хөөргөж, нисгэх үед 10-р сарын 24-нөөс 11-р сарын 7-нд төржээ.Нярай нарын эцэг эх Хятадын сансрын үйлдвэрт ажилладаг байна.Сарны хиймэл дагуул ажлаа дуусах үед дахиад уулзахаар эцэг эхчүүд тохирчээ.Хятадууд хүүхдүүдээ тэмдэглэлт үйл явдлын нэр өгдөг заншилтай.Үүгээр тэдний насыг тогтооход амар байдаг.Энэ жил 50 нас хүрсэн олон хятад иргэн Вэйсин буюу "Хиймэл дагуул" нэртэй.Дэлхийд зөвлөлтийн анхны хиймэл дагуул хөөргөсөнд зориулж тэдэнд ийм нэр өгчээ.Тэтгэвэрт гарахын өмнөх насны олон хүн " Зяньго" нэртэй нь "Төр улсаа байгуулав" гэсэн утгатай.1949 онд БНХАУ байгуулагдсаныг хүндэтгэж энэ нэрийг өгсөн байна.Ирэх жил "Аоюнь" буюу "Олимпийн наадам" гэсэн нэрийг их өгнө байх гэж хятадууд таамаглаж байна.

Нохой унтаж байсан машин хулгайлжээ.

2008 оны 03-р сарын 15 Нийтэлсэн Çóëàà
Нохой унтаж байсан машин хулгайлжээ. Лондонд нэг үл мэдэх этгээд арын суудалд нь маш том нохой унтаж байсан машиныг хулгайлах гэж оролджээ. Дэлгүүр орохоор гарсан эзэгтэй нь нэг настай Дизель хэмээх нохойгоо арын суудал дээрээ орхисон юм. Хайнга эзэгтэй бас жийпнийхээ түлхүүрийг дотор нь орхижээ.Энэ нь эндхийн нэг хулгайчийн нүдэнд тусч, тэр машинд нүд ирмэхийн зуур орж суугаад, зогсоолоос хөдөлсөн байна.30 метр ч явж амжаагүй байтал тэр нойрноосоо сэрсэн нохой арын суудалд байхыг толиноос харжээ.Танихгүй хүн үнэ цэнэтэй машиныг нь барьж явааг нохой чимээгүй хараад байх гээгүй бололтой. Харин Дизель нохой өөрийнхөө шийдэмгий занг үзүүлэх шаардлага гараагүй байна.Сандарч тэвдсэн хулгайч тэр даруй зогсоод, хэргийн газраас зугтажээ. Овчарка болон дани догийн эрлийз энэ залуу нохой 57 кг татдаг бөгөөд хойд хоёр хөл дээрээ зогсвол, өндөр нь 180 гаруй сантиметр хүрдэг байна.

Хий гардаг төмөр үнээ

2008 оны 03-р сарын 15 Нийтэлсэн Çóëàà
Хий гардаг төмөр үнээ Эдинбургийн хуучин хотын түүхэн дүүрэг дэх шар айрагны "Ровен три" газрын хананд байрлуулсан үнээ хоногт гурван удаа төмөр сүүлээ өргөж, хий гаргадаг байна."Энэ үнээ хот даяар цууд гарсан учир айрагны газрын хажуугаар өнгөрөх олон зуун жуулчин түүний зургийг байнга авдаг" гэж шар айрагны газрын эзэн ярьжээ

Найман мөчтэй төрсөн охины бие сайн байна

2008 оны 03-р сарын 15 Нийтэлсэн Çóëàà
Найман мөчтэй төрсөн охины бие сайн байна Бангалоре: Дөрвөн хөл, дөрвөн гартай төрсөн охин өчигдөр анх удаагаа олны нүдний өмнө гарчээ.Түүнд илүү мөчнүүдийг нь тайрах мэс засал хийсэн билээ.Дөрвөн гарт, эд баялгийн дарь эхийн нэр хайрласан хоёр настай Лакшми Татмаг хэвлэлийн бага хуралд аав нь тэврэн оролцжээ."Өнөөдөр охин эрчимт эмчилгээний тасгаас гарах гэж байгааг зарлаж байгаадаа би хязгааргүй их аз жаргалтай байна" гэж Лакшмид 30 цаг орчим мэс засал хийсэн мэс засалчдын багийг тэргүүлсэн Шаран Патил мэдэгджээ."Түүний биеийг хянах бүх төхөөрөмжийг бид салгалаа.Охины бие маш сайн байна" гэж тэр нэмж хэлжээ. Долоо хоногийн өмнө эмч нар эхийн хэвлийд байхдаа дутуу хөгжсөнөөс биеэрээ наалдан нэг толгойтой төрсөн ихрийг салгах маш хүнд мэс заслынг хийсэн юм.Эмч нар зөвхөн охины илүүдэл мөч төдийгүй илүүдэл дотоод эрхтэнийг нь салгажээ.

Онигоо:

2008 оны 03-р сарын 15 Нийтэлсэн Çóëàà
Онигоо: Гэмт хэрэг: Хөдөө сумын төв Тракторчин Балдан хамар хашааныхаа эгчтэй уулзан зогсоно. -Дулмаа эгчээ …..би нөгөө танай Туяаг нөгөө юу яачихсан…. -Тэгсэн бол тэгээд эхнэрээ болгоод авчихаач дээ…. -Тиймээ та буруугаар ойлгоод байна.Би нөгөө сая ухарч байгаад санаандгүй трактороороо дайраад хаячихлаа. Аж байдлын: Гадаадын иргэд монголд дэндүү олноор ирж байгаа тухайд Улаанбаатар хотын гудамжаар алхалж яваа хүмүүсээс асуухад 40% “Хай манай дургүйцэхгүй ээ. Ирэваа ирэваа” гэж ахиад 20% нь “Айгуу Айгуу илрэсэн ч яахав” гэсэн бол үлдсэн 20% нь “ I don’t know”гэж хариулсан байна. Жаахан хүхэд ааваасаа асууж байна гэнэ. -Ааваа би гаагаагаа хааш нь харуулж өмсөх ёстойгоо ахиад л мартчихлаа. -Аав:- Яачихсан хүүхэд гэж ийм байдаг байна аа? За наашаа харж бай.Би сүүлийн удаа зааж байна шүү. Сайн тогтоож аваарай.Энэ хар шар толботой хэсэг нь урагшаа, харин хүрэн толботой хэсэг нь арагшаа харна. Хөдөө: Сумын засаг даргаас сэтгүүлч асуув: -Танай сумын ногоон бүс яагаад дандаа хожуул болчихсон юм бэ? -Тэр чинь социализмын үеийн ой мод байсан учраас цөмийг нь тайраад түлчихсэн.Одоо шинээр ногоон бүс байгуулж байна гэв. Баян ядуу: Траншейны нөхөр найзындаа зочилжээ.Нөгөөх нь харин хатсан талхан дээр нэг зүсэм шинэ бяслаг тавиад идэж байх юм гэнэ. -Пөөх, ямар тансаг амьтан бэ? Чи бяслаг хаанаас авсан юм. Энэ бяслагийг үнэгүй олсон юм. -Мөн яриваа, хулганы хавханд л үнэгүй бяслаг гэж байдаг юм ш дээ. -Тэгээд би чинийхээр бол өөр хаанаас үнэгүй бяслагаа авах болж байна. Галзуугийн мэдлэг: Сэтгэл мэдрэлийн эмчид нэг эр үзүүлж байна гэнэ. -Эмчээ, би маш их мэдрэмтгий арай дэндүү сэтгэл хөдлөмтгий болчихоод байна.Одоо яах вэ? - Тэгээд ямаршуу асуудал үүсээд байгаа юм бол доо? -Жишээлэхэд би зайрмаг долоож байгаа эмэгтэй хүн харангуут л шууд босоод л бөөн юм болох юм. -Тэгээд энэнд чинь сэтгэл зовоод байх юм юу байна аа. -Тэгвэл эмэгтэй хүнийг банан тас хазаж байгааг хараад ямаршуу юм мэдэрдгийг нэг төсөөлөөд үз дээ. Кофе: Дун өвлөөр нэгэн баавгай толгойгоороо мод шаан гаслантайгаар уйлан зогсоно. Новш гэж .. намар кофээ уудаггүй л байж гэжээ. Хохь чинь: Ойн атман арслан зам дээр хэвтэж байжээ. Гэтэл туулай таараад: та чинь яагаа энд хэвтэж байдаг билээ, -Арслан: Машинд дайруучихлаа, -Туулай: Сэгсийсэн юм чинь замаа харж явахад яадаг юм бэ гэжээ. Хэрүүлч тоть: Нэг хүн тотийг -Чи ярьж чадах уу, мангар амьтан болохоор чадахгүй дээ гэтэл өнөөх тоть өөдөөс нь: -Харин чи нисэж чадах уу, хариугүй амьтан болохоор чадахгүй дээ гэжээ. Сэрэл хөдөлдөг газар: Хоёр шумуул нисэж явтал далайн эрэг дээр нэг нүцгэн эмэгтэй наранд шараад хэвтэж байна гэнэ. Хөгшин шумуул, хаана нь хатгах вэ? -Залуу шумуул, хаана нь ч хамаа юу байна аль таарсан газар нь хатгая, -Хөгшин шумуул тийм бишээ залуу минь сэрэл хөдөлдөг газар нь хатгавал үргээдэггүй байхгүй юу. Гайхамшиг: Нэг хүн хоёр боовтой тэгээд эмч дээр очоод ингэж асуужээ. -Эмчээ би хоёр боовтой, одоо би яах вэ? Гэтэл эмч чи харин бахархаж яв. -Энэ бол гайхамшиг. -Гэтэл тэр эмнэлгээс гараад таксинд суугаад ингэж гэнэ.Бид хоёрын боов нийлээд гурав гэтэл жолооч чи тэгээд боовгүй юмуу? . Арслан их өлсөв: Араатны хаан арслан бүх амьтдыг цуглуулаад: - Би их өлссөн учраас та нараас хамгийн том амтайг нь иднэ гэхэд - Матар амаа жимийснээ - Тэр чинь тэгээд юу гэсэн үг вэ? Гэж анхаарлыг нь жижигхэн жимийсэн аман дээрээ татлаа. Матар: Хар боол єдєржин тарайн талбай дээр борви бохис хийлгvй ажиллаад гэртээ ирэв. Гэрийнх эргэн тойронд хvvхдvvд нь гэж наян юмнууд хєл толгой нь мэдэгдэхгvй гvйлдэнэ. Гэтэл мань эрийг харсаар байтал уснаас нэг матар vсрэн гарч ирээд нэг хvvхдийг нь vмхээд гол руу орчихов. Мань эр мод, чулуу барин матрыг хєєх гэтэл эхнэр нь “Яах гэсэн юм бэє Тэртээ тэргvй бид хоёрт хvvхдээс их юм алга. Дараа нь дахиад шинийг хийчихье л дээ” гэж аргадаад болиулав. Ахиад хэсэн хугацааны дараа мань эр тариан талбайгаас гэртээ ирж явтал ємнєхтэй адил байдал яг давтагдаж нэг матар бас нэг хvvхдийг нь ус руу чирээд орчихов. Ахиад л мод чулуу бариад хєєх гэтэл ахиад л эхнэр нь шинийг хийчихье гээд болиулав. Ахиад хэдэнг сарын дараа энэ байдал нь ахиад л давтагдах нь тэр. Тэгсэн мань эр гэртээ орж ирээд хэсэг сууснаа: -Энэ чинь юу гэсэн vг вэє Єдєржин тариан талбай дээр нуруугаа гартал ажиллаад. Орой нь тосоо гартал юу яагаад. Тэгсэн нь эцсийн бvлэгт энэ муу новшийн матрыг хооллох гэж л тэгээд байсан болж Тархи: Нохойны лаазалсан хоол эмэгтэй хvнээс юугаараа ялгаатай вэ? - Нохойны лаазалсан хоолон дотор бага ч гэсэн тархи байдаг. Гайгvй болов уу? Нэг эр ан хийхээр тайгад гараад тєєрчихєв. Шєнє болж, тэсэхийг аргагvй хvйтэн. Дээр нь аймшигтай гэж жигтэйхэн. Нєгєє ойн дунд ганцаар зогсоод орилно: -Хєєе, ойр хавьд ганц ч гэсэн амьд амьтан байна уує Туслаарай, авраарай… Гэнэт хэн нэгэн нь нуруунд нь гар хvрэхийг мэдрэв. Эргээд хартал мангар том баавгай: -За би амьд амьтан байна. Яасан одоо дотор чинь онгойгоод гайгvй болж байна уу гэчихсэн зогсож байх нь тэр. Бичсэн О Уянга

нэр бүхэн утгатай

2008 оны 03-р сарын 15 Нийтэлсэн Çóëàà
Нэр бүхэн утгатай Та бидний сайн мэдэх, бараг цээжилсэн гэж хэлж болох брэнд болсон нэрүүд байдаг.Тэгвэл хэн анх зохиож, нэрлэсэн мөн эдгээр үг нь ямар утга учиртай болохыг мэдэх үү? Kodak / кодак/ - Жорж Истман гэдэг хүн тус компанийг анх санаачилжээ.Тэрээр /к/ үсгийг маш хүчтэй сонсогдож харагддаг мөн хэзээ ч буруу дуудагдахгүй хэмээн ингэж нэрийдсэн байна. Amazon /Амазон/- Интернет худалдааны акул Амазон.com- ын нэрийг дэлхийн том мөрөн Амазоноос санаа авчээ.

Дэлхийд хамгийн:

2008 оны 03-р сарын 15 Нийтэлсэн Çóëàà
Дэлхийд хамгийн: Дэлхийд хамгийн анх хүмүүн үүссэн өлгий нутгийн нэр Хүн хаана анх үүссэн тухай эрдэмтэд одоо хүртэл маргасаар байна. Хүн Африкаас гаралтай гэдгийг сүүлийн үед олонхи эрдэмтэд зөвшин хүлээж байгаа боловч Ази тивээс, түүний дотор Төв Азиас үүссэн гэж үздэг эрдэмтэн нэлээд байгаа юм. 1920-иод оны эхээр Америкийн шинжилгээний анги Монголын говийг таван жилийн турш судалсан эрдэм шинжилгээний ажлаа дүгнэсэн “ Монгол геологи” хэмээх бүтээлд Ази тивийн төв хэсэгт бусад газар оронд хүн бий болохоос өмнө хүнтэй болжээ гэсэн таамаглалыг анх дэвшүүлжээ.Энэ таамаглалыг Америк, Франц, Орос зөвлөлтийн олон эрдэмтэн хүлээн зөвшөөрсөн юм. Үүнийг баттай болгох нэгэн чухал зүйл бол 1974 онд Орхоны Шаамараас олсон мичний яс юм.Судлаачид мичний ясыг шинжлээд 2-3 сая жилийн өмнө амьдарч байсан гэж үзжээ. Цаг уур өөрчлөгдөх үед эртний хүн дүрст бич эсвэл халуун бүсийн ой даган явах, эс бөгөөс нүцгэн ойгүй газрын амьдралд зохицохоос өөр замгүй болсон аж.Тэр үеийн ойгүй газрын бичнүүд сүрэг болон нэгдэж мод, чулууг зэвсэг болгон ашиглаж байв. Тэд босоо явдаг болж уураг тархины нь зохион байгуулалт өөрчлөгджээ. Энэ бүхэн сармагчинг хүн болгон хувиргасан байна. Дэлхийд хамгийн олон мэндчилгээтэй ард түмэн “Мэнд мэдэх нь монголын ёс” гэдэг мэргэн үг бий.Энэ бол эв эеийг хичээж харилцан хүндэтгэл илэрхийлэх талаар манай ард түмэн эртний уламжлалтайг харуулж байгаа хэрэг юм.Монголчуудын мэнд өдөр тутмын, аян замын, цаг улирлын ажил мэргэжлийн, төрийн ясны, цэргийн ясны гэж олон янз байдаг. Өдөр тутмын түгээмэл мэндийг “Сайн байна уу?” “Амархан сайн байна уу?” “Тавтай сайн уу?” “Сонин сайхан юу байна?” “Ажил алба сайн биз дээ?” “Бие лагшин тунгалаг уу?” гэх мэтийн олон янзын үгээр илэрхийлдэг. Улирлын мэндийг “Тавтай сайхан хаваржиж байна уу?” “Тарган тавтай зусаж байна уу?”, “Өнтэй тарган өвөлжиж байна уу?” гэх мэтийн малчдын амьдрал ахуйн хэвшсэн үгээр илэрхийлдэг. Ажил мэргэжлийн мэндэд ХОНЬЧИН ХҮНТЭЙ УУЛЗАХАД “Хонин сүрэг тавтай идээшилж байна уу?” адуучин хүнтэй бол “Адуу мал бүрэн үү?” үйлчин хүнтэй бол “үйл бүтэмжтэй юу?” анчин хүнтэй уулзвал “Хараа мэргэн”, “Олз их” “Ганзага дүүрэн” гэх мэтийн мэндэлдэг. Харин цагаан сараар бол: Хуучин жил хангирч / хуучирч/ Шинэ жил шилжирч, Хөгшид хүүхэд хөрстэй, төлөг сүүлтэй, даага далантай онд мэнд оров уу? гэх зэргээр мэндчилдэг. Монголын төрийн ёсны уламжлалт мэндчилгээнд “Эрхамсэг сайдтан та амгалан морилж байна уу?” “Таны түмэн амгаланг айлтгая” гэж гүн хүндэтгэлээ илэрхийлдэг. Бичиг бичиж байгаа хүнтэй таарвал: “Бийр хурц” билэг оюун төгс болтугай” гэж мэндэлдэг. /Хариуд нь нүд хурц болтугай гэнэ/. Бас монголчууд мэндлэхдээ ганс, хөөрөг барилцдаг ёс нэн эртнийх бөлгөө. Дэлхийн урлагийн хамгийн эртний нэгэн голомт Европыг хүй нэгдлийн урлагийн өлгий гэж үзэж ирсэн тал бий.Өрнөдийн зарим эрдэмтэн “Их урлагийн орон өрнөд” гэж нэрлэж, “Мөн хүйн Европ бол урлагийн элэнц орон “ гэжээ.Гэтэл сүүлийн үед дэлхийн эрдэмтдийн анхаарлыг хүй нэгдлийн урлагийн асар их дурсгалтай Төв Ази, түүний дотор Монгол орон зүй ёсоор татах болов. Иймээс дээрх “… баталгааны гарцаагүй, чанартай нь өнөө үед ганхан суларлаа. …Чулуун зэвсгийн өвөрмөц урлагийн шинэ орд газар Африк , Төв Ази, Монголд элбэг олдлоо” гэж зөвлөлтийн академич А.И.Окладников бичжээ.Үнэхээр хүн төрөлхтний урлагийн өвөг орны нэг Монгол болох нь сүүлийн үеийн олон нээлт баримтаар батлагдаж байна.Манай орны бараг бүх аймгийн нутагт хадны сүг зураг байгаагийн дотроос Өвөрхангайн Тэвш уул, Архангайн Чулуут гол, Ховдын Гурван цэнхэрийн агуй, Баянхонгорын Баянлиг зэрэг дангаараа урлагийн музей болохоор газрыг нэрлэж болно. Монгол орон даяар чулуун зэвсгийн үеийн урлан олон олдсоны дотроос хамгийн том нь Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт байгаа юм. Мянган голыг гаталсан морин туурайн гавьяа Найман зүгт мандсан эцэг өвгөдийн гавьяа Нармай төрийг байгуулсан, Дэлхий дахинаа гавьяа Манай өнгөрүүлсэн түүх , хүн төрөлхтөнд гавьяа хэмээн Дашдоржийн Нацагдорж эгшиглэн шүлэглэсэн нь учиртай. Дэлхийн хамгийн урт сарвуут амьтан Дэлхийн аваргуудын тухай алдарт Гиннессийн номонд монголоос юу орсныг шимтэн эрсэн боловч хуруу дарам зүйл орсны нэг нь “Хамгийн урт сарвуут үлэг гүрвэл”-ийн тухай байж билээ. Уг өгүүлэлд эдүгээ тодорхой мэдээгээр үзэхэд / Дэлхийн / хамгийн урт сарвуут амьтан бол Цэрдийн галавын үед монголын өмнөд хэсэгт орших Нэмэгтийн сав газарт амьдарч байсан Теризинозавр хэмээх үлэг гүрвэл юм. Түүний сарвууны урт нь 91,4 см хүрдэг байна.Энэхүү урт хумст сарвуу нь асар том амьтныг хаман барьж, хүү татахад зориулагдсан гэж үзэж болох юм. Тэгэвч уг амьтан маш хоцрогдонгуй уураг тархитай бөгөөд бараг шүдгүй шахам тул шавж хорхой зууштан байсан байж болох ажээ. Бичсэн О.Уянга

Монголын далбаатай хєлєг ба мєнгєний нууц суваг

2008 оны 03-р сарын 15 Нийтэлсэн Çóëàà
Монголын далбаатай хєлєг ба мєнгєний нууц суваг Японы сэтгvvлд юу бичив? Японд хоёр долоо хоног тутмын маш олон уншигчтай “Токио Сапио” нэртэй сэтгvvл бий. Энэ сэтгvvлийн 2007 оны аравдугаар сарын 10-ны ду­гаарт “Монголын далбаатай БНАСАУ-ын сэжиг бvхий хє­лєг онгоцууд Японы боомтуу­даар эргэлдэж байна” гарчиг­тай нийтлэл хэвлэгджээ. Vvнийг “Япон сан”-гийн Далай тэнгисийн асуудал хариуцсан шинжээч ноён Ёшихико Яма­да бичсэн байна. Тvvний єгvvлснээр сvvлийн хэдэн жилийн турш Японы боомтуу­даар Монголын далбааг ман­дуулсан хєлєг онгоцууд ол­ноороо эргэлдэх болжээ. Их аварга Асашёрvюгийн эх орон, далай тэнгисээс хол тал нутаг болох Монгол Улсын далбаатай хєлєг онгоц яагаад ийм хурдан “єсч vржив”. Ба­римтаас vзвэл сvvлийн гур­ван жилийн хугацаанд Японы боомтуудын аюулгvй байдлыг хангах дохиолол Монголын далбаатай хєлєг онгоц ирж, очиж байгааг асар их мэдээлж байна. Дэлхийн бусад орноос Япон руу чиглэж байгаа хєлєг онгоцуудыг харьцуулан тоо­ло­ход Монголынх vнэмлэхvй давуу жин дарах боллоо.

Хариас олж ирсэн ховор зураг

2008 оны 03-р сарын 15 Нийтэлсэн Çóëàà
Хариас олж ирсэн ховор зураг 1964 он. Монгол Улсын шигшээ багийн тамирчид анх удаа олимпийн наадамд орол­цов. Тэр дундаа хvн тєрєлхт­ний спортын их баярын гараа­гаа євлийн олимпоор эхэлсэн тvvхтэй. Тус наадамд манай улсаас цанын ес, тэшvvрийн гурван тамирчин хурд сорь­сон юм. Нээлтийн ажил­ла­гаанд тэшvvрийн тамирчин Л.Цэнд тугчийн vvрэг гvйцэт­гэж, тєрийн далбаагаа олим­пийн ордонд залан орсон бай­на. Тvvний дэргэд Монголын vндэсний олимпийн хорооны гадаад харилцааны ажилтан байсан орчуулагч Л.Боль vндэсний хувцсаараа ганга­ран жагсчээ. Энэ тухай олим­пийн наадмын тайлбарлагч єгvvлэхдээ “Нvvдэлчин уг­саа­ны vзэсгэлэнт залуу бvс­гvй туг баригчийн хамт гарч ирэн европчуудын нvдийг хужирлав” хэмээн тайлбар­лаж байжээ. Энэ тvvхэн vйл явдлын баримт болох гэрэл зургийг 2001 он хvртэл монголчууд vзээгvй юм. Харин Монголын vндэсний олимпийн хорооны ерєнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан анх авчирсан байна. Тэрбээр уг зургийг Грекийн Олимпиа уулын бэлд сургалтад сууж байхдаа “туу­жээ”. Энэ тухайгаа ярихдаа “Эх орныхоо тєлєє хийхээс єєр арга байгаагvй” хэмээн тайлбарласан юм. Харин яг хэрхэн олж авсан тухай нь тодруулахад, “Сургалтад сууж байхдаа номын сангаас олсон. Австрийн олимпийн хорооноос гаргасан тvvхийн номд энэхvv зураг байсан л даа. Номыг нь авах гэсэн боловч єгєєгvй тул аргагvй шаардлагаар 53 дугаар хууд­санд байсан нутаг нэгтнийхээ зургийг нууцаар урж авсан. Ер нь олон жилийн ємнєєс энэ зургийг хайж байсан юм. Мон­гол­чууд анх олимпийн наа­дамд оролцсон тvvх байсан ч баримтжуулах гэрэл зураг гэх зvйл огт байгаагvй. Тиймээс Монголын олимпийн тvvхийг баяжуулах баримт олж ир­сэн­дээ баяртай байдаг” хэ­мээ­сэн.

Энэтхэгийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч

2008 оны 03-р сарын 15 Нийтэлсэн Çóëàà
Энэтхэгийн анхны эмэгтэй ЕрЄнхийлЄгЧ Єнгєрсєн долоо хоногт Энэтхэгийн Ерєнхийлєгчийн сонгууль болж тус улсын тvvхэнд анх удаагаа эмэгтэй хvн энэ ал­банд сонгогдлоо. Засгийн эрх барьж буй тус улсын Vн­дэсний конгресс намын тэр­гvvн Соня Ганди энэ тухай албан ёсоор мэ­дэгд­сэн юм. Тэрээр хэлэх­дээ “Энэт­хэ­гийн Ерєнхий сайд болон засгийн эрхийг барьж буй эвслийн гишvvд зєвшилц­сєний vндсэн дээр Ражаст­хан мужийн захирагч, хатаг­тай Пратибха Патилийг нэр дэвшvvлсэн” хэмээн санал хураалтын ємнє мэ­дэгдсэн билээ. Тус улсад Ерєнхий­лєгчийг парламент болон мужийн хууль батлах дээд байгууллагуудын ги­шvv­дээс бvрдсэн Сонгуу­лийн коллеги сонгодог юм байна. Гишvv­дийн гуравны нэг нь Пра­тибха Патилийн тєлєє сана­лаа єгч ялалт байгуулснаар 13 дахь Ерєн­хийлєгч боллоо. Энэтхэгт Ерєнхийлєгч нь ардчилсан зарчмыг барим­талж байгааг хянаж, улсын­хаа хєгжлийн ерєнхий чиг хандлагыг тодорхойлдог vv­рэгтэй. Хэдийгээр эрх нь харь­цангуй хязгаарлагдмал ч Ерєнхийлєгч бол тєрийн тэр­гvvн. Ийнхvv Америкт эмэгтэй хvн, тодруулбал, Сенатын гишvvн Хиллари Клинтоныг Ерєнхийлєгчєєр сонгох нь зєв vv гэсэн асуудлыг нийг­мээрээ хэлэлцэж байхад Энэтхэгт энэ албыг эмэгтэй хvн хашихаар боллоо. Тус улсын хувьд энэ бол маш том дэвшилтэт алхам юм. Индра Ганди­гаас хойш 20 жилийн дараа тєрийн ха­риуц­­лагатай албанд дахин эмэг­тэй хvн томилогдлоо. Сонгуулийн дvн нь энэт­хэг­чvvд тєдийгvй дэлхий нийтийн гайхлыг тєрvvлсэн билээ. Тийм болохоор энэ нь Энэтхэгийн эмэгтэй­чvv­дийн хувьд онцгой vйл явдал юм. Азийн ний­гэм­лэгийн ерєнхийлєгчийн ал­быг хаш­даг Вишакха Н.Десаи гэгч энэтхэг бvсгvй шинэ Ерєн­хийлєгчийнхєє тухай бичсэн нийтлэлдээ Vндэсний конг­ресс намын тэргvvн Соня Ганди нь Пратибха Па­ти­лийг маш ихээр дэмжсэн гэдгийг онцлон дурдсан юм. Дэлхий дахинаа нэрээ мєн­хєлсєн Индра Гандигийн бэр, Энэт­хэгийн Vндэсний конгресс намын тэргvvн Соня Ганди “Улс орныхоо тусгаар, тогт­нол, Энэтхэгт эмэгтэйчvv­дийн байгуул­лагыг vндэслэн бай­гуулахад нэлээд чухал vvрэг гvйцэт­гэсэн эмэгтэйн охины хувьд Патил Ерєнхийлєг­чєєр сон­гогд­сонд би маш ихээр ба­хар­­хаж байна” хэ­мээн хэл­сэн юм. Тэрээр дэд Ерєн­хийлєгч Сингха Шекха­вата, сєрєг хvчин болох Vн­дэс­ний ардчилсан эвслээс Бхаратия Жанат нартай єр­сєлд­сєн гэж бодоход бас л нэлээд хатуу шалгуурыг давж гарсан юм. Пратибха Патил 72 нас­тай, хуульч мэргэжилтэй. Тvvнийг маш их туршлагатай улстєрч гэдэг. Гэвч нэлээд зєрчилтэй хvн гэдгийг нь Энэтхэгийн хэвлэлд дурдсан байна. Хэвлэлvvдийн дий­лэнх нь тvvнийг хээл ха­хууль­тай холбоотой, ёс бус vйлдэлтэй хэмээн шvvм­жилсэн. Хамгийн томд тоо­цогд­дог нэгэн сонинд ийм хvнийг Ерєнхийлєгчєєр сон­го­сон нь гутамшигтай явдал гэж хvртэл бичсэн байна. Тэгвэл зарим нь тvvнийг юунд ч худалдагддаггvй шу­дар­га гэдэг. Ямар ч байсан эмэг­тэй хvнийг “онцгойлон” авч vздэг оронд тєрийн тэр­гvv­нээр сонгогдоно гэдэг амар­гvй. Эмэгтэйчvvдийн боловс­рол эрэгтэй­чvvдийнх­тэй харь­цуулах юм бол ха­маа­гvй доогуур, єнєєдрийг хvртэл боломж нь маш хяз­гаар­лагд­мал зэргийг авч vзэх нь зvй­тэй болов уу.Тиймээс ийм нєхцєл байдалд улс тєрийн єндєрлєгт гарахын тулд эр­чvv­дээс хоёр дахин илvv хvчтэй байх ёстой. Ийм байж чадсан тул Ерєн­хийлєг­чєєр сонгогдсон болов уу. Энэтхэгийн анхны эмэг­тэй Ерєн­хийлєгч нь 1962­-1985 онд тус улсын хамгийн томд тоо­цогддог, Маха­раштра мужийн хууль бай­гуулах дээд бай­гуул­лагын гишvvн байсан. Тэнд ажил­лаж байхдаа Аялал жуулч­­лал, хотын хєгжил, боловсрол зэрэг яамны сай­дын албыг хашиж байжээ. 1986-1988 онд Энэтхэгийн парламен­тын дээд танхимын орлогч даргаар ажилласан юм. Шинэ албанд томилог­дохоосоо ємнє Ражастхан мужийн захирагч байсан. 45 жилийн турш улс тєрд зvтгэж байгаа энэ эмэгтэй Махара­штра мужаас гараагаа эхэл­сэн гэнэ. Бvр залуудаа кол­лежид оюутан байхдаа ши­рээ­ний теннис гайхалтай сайн тог­лодог, нэг бус удаа сур­гуулийнхаа аварга болж байс­наар зогсохгvй эрчvv­дийн хайрыг булаасан маш хєєр­хєн охин байсан гэнэ. Пра­тибха Патилийн тухай улс тєрийн хvрээ­нийхэн янз бvрээр ярьдаг тухай дээр єгvvлсэн билээ. Хээл ха­хуульд хол­богд­сон хэмээн буруутгадаг нь ийм шалт­гаантай юм байна. Тэр­бээр Махараштра мужид хор­шоо­ны банк байгуулж хамаа­тан садан­гууддаа нэлээд хэм­жээний зээл олгож бай­сан гэнэ. Гэхдээ тус мужид банк бай­гуулсан улстєрчид цєєн­гvй байдаг аж. Тиймээс ч “The Hindu” сонинд “Тэгвэл банк байгуулсан улстєрчид бvгд л хахууль авсан болно” хэ­мээн бичсэн байна. Тvv­нээс гадна хvн амины хэрэгт хол­богдсон дvvгээ хаацайл­сан гэж буруутгадаг аж. Сvvлийн жилvvдэд Энэт­ хэгийн vзэл сурталд маш олон дэвшилтэт алхам хийг­дэж байгаа гэд­гийг онцлон дурдах нь зvйтэй болов уу. Хамгийн сvvлийн хоёр Ерєн­хийлєгч гэхэд нийг­­мийн доод давхаргаас гаралтай, лалын шашинтанг сонгосон гэдгийг дурдах нь зvйтэй. Хэдийгээр Ерєнхий­лєгчийн эрх мэдэл хязгаар­лагдмал ч ялан­гуяа эвслийн Засгийн газартай єнєє vед гол шийд­вэрийг гаргадаг. Энэтхэгийн ємнєх Ерєн­хийлєгчид ч хям­рал нvvр­лэсэн vед эрх мэд­лийн­хээ дагуу чухал шийд­вэр гаргаж байсан юм. Тийм болохоор хатагтай Пра­ти­бха Патилийн хувьд ирэх таван жил маш хариуц­лага хv­лээ­сэн vе. Тиймээс эхнээ­сээ єєрийн мэдлэг боловс­рол, ур чадва­раа харуулж эрэгтэй Ерєн­хийлєгчєєс юу­гаараа ч ду­тах­гvй гэдгээ харуулах нь зvйтэй. Ингэс­нээр нийгэмд энэтхэг эмэг­тэйчvvдийн байр суурийг бэхжvvлэхэд чухал vvрэг гvйцэтгэх юм.

unet edlel

2008 оны 03-р сарын 15 Нийтэлсэн Çóëàà
Yнэт чулууны ангилал Гоёл чимэглэлийн vнэт чулууг янз бvрийн шинэ чанараар нь ангилдаг. Yvнд: хатуулаг шинж чанар, тунгалаг байдал, байгалийн тархац, зах зээлийн vнэ гэх мэт. Сvvлийн хоёр зуун жилд олон орны чулуу судлаачид гоёл чимэглэлийн чулууг нилээн олон удаа янз бvрээр ангилж байсан бєгєєд энэ ангилал нь шинэ орд нээх болон зах зээлийн эрэлт хэрэгцээний чиглэлийг даган єєрчлєгдєж, шинэчлэгдэж ирсэн. Зарим чулууг янз бvрийн vед єєр єєр ангилалд оруулж байсан ба заримдаа vнэт чулууны, заримдаа хагас vнэт чулууны ангилалд байрлуулдаг байв. «Yнэт чулуу», «Єнгэт чулуу» гэх мэтийн хэллэгvvдийг ч эрдэмтэд єєр єєрийнхєєрєє тайлбарлах нь бий. Монгол улсын Засгын газрын 1997 оны 245 дугаар тогтоолоор vнэт металл, эрдэнийн чулууны жагсаалт, ангиллыг багтаажээ. Эрдэнийн чулууг vнэт, хагас vнэт, гоёл чимэглэлийн, єнгєлгєєний чулуу гэж 4 ангилжээ. 1. Yнэт чулуу: 1.Доржпалам /алмаз/ 2.Бадмаараг 3.Индраанил 4.Маргад 5.Сувд 2. Хагас vнэт чулуу 1. Хувилгаан эрдэнэ 2. Улбар шар, ногоон, нил ягаан сапфир 3. Эрдэнийн гэрэлт чимэд 4. Эрдэнийн жадеит 5. Демантойд 6. Шпинель 7. Эрдэнийн опал 8. Усан биндэръяа 9. Молор 10. Родонит 11. Халтмар 12. Хризолит /перидот/ 13. Циркон 14. Биндэръяа 15. Кунцит 16. Оюу 17. Нил эрдэнэ 18. Пироп /анар-цэнт/ 19. Альмандин /анар/ 20. Саранчулуу 21. Хризопраз 22. Шаргал болор 23. Ягаан болор 3. Гоёл чимэглэлийн чулуу 1. Номин 2. Жадеит 3. Хаш 4. Ногоолин 5. Хув 6. Шvр 7. Усан болор 8. Утаат болор 9. Чароит 10. Мана, гартаам, чvнчигноров 11. Амазонит 12. Yvрийн туяа 13. Гематит 14. Обсидиан 15. Ундрам 4. Єнгєлгєєний чулуу 1. Хас 2. Боржин 3. Чулуужсан мод 4. Гантиг 5. Лиственит 6. Галт уулын шил 7. Жонш 8. Баргилт Тvvхэнд нэр нь vлдсэн алдартай чулуунууд Чулууны жинг хэмжих нэгж болох каратыг /1 карат нь 0.2 гр / бvгдээр хэрэгжvvлдэг болсноос ємнєх vеийн алга болсон, єнгєлгєєнд орсон vнэт чулуунуудын анхны жингийн хэмжээний тухай бичигдсэн зvйлд тєєрєгдєл их бий. Хэмжилтийн нарийвчлалын тухай асуудал эртний чулуунуудын хувьд мєн босч ирнэ. Тэглээ ч гэсэн ойролцоо тоо баримтууд нь эртний нэрд гарсан эрдэнийн чулуунуудын тухай ерєнхий мэдээллийг бидэнд єгдєг юм. Алмаз / доржпалам, очир эрдэнэ / 100 каратаас илvv жинтэй алмаз ховор / ємнєд африкийн ордуудыг нээснээр ихээр нэмэгдэх болсон / бєгєєд, тэдгээрийг жирийн гоёл чимэглэл гэхээс илvvгээр vзсээр ирсэн юм. Эдгээр нь агуу их хvч чадлын илэрхийлэл, аз жаргал уй гунигыг аль алиныг нь даллан авчирч чадах увдистай гэж vздэг байв. Эрт дээр vед vзэсгэлэнтэй сайхан алмаз арай хvч дорой нэгны гарт очсоныг мэдсэн хvчирхэг хєрш нь уулгалан дайрч цусан мєр vлдээх нь олонтоо байжээ. Арай боловсронгуй соёл иргэншлийн vед vнэт чулуунууд нь хєрєнгийн баталгаа болж зээл авахад нь нэмэр болж байсан байна. Жишээ нь Напалеон «Питт» алмазаа барьцаалан зээл авч чадаагvй бол тэр их нэр алдар гавъяа нь ганхах байсан гэж ярих нь бий. «Кох-и-Нор» Ємнєд Энэтхэгийн Голкондын орд газраас илрvvсэн гэж vздэг ба анхны жин нь 800 карат байжээ. Тvvний тухай эртний ярианууд нь vнэн худал нь мэдэгдэхгvй домог мэт. Энэ алмаз Их Могол улсыг vндэслэгчдийн гарт ороод улмаар шах Жеханд очсон байдаг. Персийн шах Надир энэтхэгийг эзлэн их хэмжээний эрдэнэс баялгыг нь олзлон Исфагенд авчирсны дотор энэ чулуу байсан байна. 1747 онд тvvний эзэнт гvрэн нуран унасны дараа Ахмад Абдали / хаант тєрийг авах гэж зvтгэгчдийн нэг/ гэдэг афган хvн тус алмазыг мєн «Тємєрын Рубиныг» эзэмших болсон. Тэрээр Кандагарт Дур-и-Дауран хэмээх хаант улсыг байгуулсан ба тvvнийг 1773 онд нас барсны дараа тvvний хvv Тємєр улсынхаа нийслэлийг Кабулд шилжvvлсэн байдаг. Тэрээр 1793 онд нас барсан ба тvvний 23 хvvхдийн 5 дахь нь болох Зиман Нирза урт удаан самууны дараагаар залгамжлагч болжээ. Ах дvv нарын хааны титмийн тєлєх тулаан vргэлжилсээр, сvvлд гарч ирсэн Шужа-уль-Мулька олны дэмжлэгийг авч чадалгvй 1813 онд амь хоохойлон зугтааж Лахорыг эзэлж авсан байсан Ража Ранжит Сингхд очин орогнол хvсэхэд оронд нь бvх эрдэнэс баялгаа тvvнд шилжvvлэхийг шаардсан байдаг. Алдартай алмаз маань 1849 он хvртэл Лахорын ойролцоох Тошаханд байсан бєгєєд улмаар Ост Энэтхэгийн компаний мэдэлд шилжин лорд Далхаузи 1850 оны 6-р сарын 3 нд хатан хаан Викторийд гардуулсан тvvхтэй. 1851 онд vзэсгэлэнд тавигдаж байжээ. 1852 онд Жеймс Теннантын удирдлага дор засаж єнгєлєн намхан бриллиант болгожээ. Жин нь 191 метрийн каратаас 108.9 болтлоо буурсан байна. Тэрээр хатан хаадын эзэмшилд байсаар сvvлд нь Хатан хаан Елизаветагийн титэмд байрласан. «Питт» / «Регент» / 1701 онд ємнєд Энэтхэгийн Партиалийн ордоос олсон чулуу. Персийн худалдаачин Жамчундаас Мадрасын гэгээн Жоржийн амбан захирагч У.Питт 20400 фунтаар худалдан авч Англид авчран 140.5 каратын бриллиант богон засч єнгєлсєн байна. Засч янзлах ажиллагаа хоёр жилийн турш vргэлжилж 5000 ф-ийн зардалтайгаар бvтсэн гэдэг. Засалтаас vлдсэн хэлтэрхийнvvдээс 7000 фунтын орлого олсон байдаг. Тєгс сайхан бриллиант болсон тул єнгє гэрлээрээ vнэхээр гайхагддаг чулуу. Питт чулуугаа хулгайд алдахаас байнга эмээдэг байсан гэх бєгєєд удаан наймаалцсаны эцэст 1717 онд Орлеаны герцогт 3750000 франкаар зарсан тvvхтэй. Энэ нь тэр vедээ асар их мєнгє бєгєєд фунтээр бол 135000 юм. 1722 онд 14-р Людовикийг хаан ширээнд залах ёслолын vеэр тvvний титэмд байрлуулсан. 1792 оны 8-р сарын 17 нд францын хувьсгалын эхэнд хулгайлагдсан боловч хулгайлсан эзэд нь тус чулууг бvтнээр нь яаж ашиглах аргаа олоншvйн улмаас ч юм уу ямартаа ч буцаан орхижээ. Наполеон тvvгээр барьцаа хийн зээл авч байсныг ємнє нь дурдсан билээ. Тvvнээс хойш Луврт хадгалагдаж байгаа. «Орлов» / «Амстердам», «Лазарев» / Тvvнийг Энэтхэгт олдсон алмазнуудаас хамгийн гайхамшигтай нь гэлцдэг. 17-р зууны эхээр олсон бєгєєд том алмазны 300 карат жинтэй хэлтэрхий гэж vздэг. Эх чулуу нь 450 орчим каратын дугуй додекаэдр байсан бололтой. Чулууг Шах-Жехан эзэмшиж олон давхар бvхий талстуудтай энэтхэг сарнай маягаар засаж єнгєлсєн байдаг. Тус єнгєлгєє нь єнєєг хvртэл хадгалагдаж байгаа тул энэ чулуу нь тvvхэн ач холбогдолтой юм. Чулуу 199.6 карат жинтэй болсон ба цэнхэрдvv ногоон туяатайгаараа гайхагддаг. Домог мэт яригдах нэгэн хувилбараар бол уг чулууг 18-р зууны эхээр Мадрасын нэгэн сvмээс франц цэрэг хулгайлан английн усан онгоцны ахмадад 2000 фунтаар худалдсан ажээ. Тэр нь цааш Лондонд нэгэн худалдаачин еврейд 12000 фунтаар зарсан гэдэг. 1773 онд Амстердамд арменийн наймаачин Лазереваас тайж Г.Орлов худалдан авч хатан хаан Екатерина 2 т єргєсєн тvvхтэй. Одоо энэ чулуу Москвад алмазын фондод хадгалагдаж буй. «Шах» Шах нэртэй энэ гайхамшигтай чулууг 16-р зууны vед мєн л Голкондоос олсон бололтой. Тvvн дээр Низам-шах 1000 /1591/, Шах-Жехан 1051 /1641/, Фатх-Али-Шах 1242 /1826/ гэсэн 3 бичээс байдаг. Мусальман он тоолол нь 642-с эхэлдэг бєгєєд 1 жилд 354 єдєр 8 цаг 48 минут байдаг. Тэр vеийн болхи багаж хэрэгсэлээр хамгийн хатуу эд болох алмазан дээр юм бичнэ гэдэг ямар хvнд, тэвчээр шаардсан ажил болохыг тєсєєлж байгаа байх аа. Шах чулууг персчvvд энэтхэгийг эзлэх vеэр эзэмшсэн боловч эцэст нь оросын элчийг хєнєєснийхєє тєлєєсєнд оросын засгийн газарт шилжvvлсэн тvvхтэй. «Шах-Акбар» Их Моголын хаан Шах Акбарын ємч байсан тул тvvний нэрээр нэрлэгдсэн чулуу. Тvvний залгамжлагч Шах-Жеханы зарлигаар тэр хоёрын нэрийг араб vсгээр сийлсэн байдаг. Чулуун дээр бичигдсэн он нь нийтийн тооллоор бол 1618, 1629 юм. 1739 онд шах Надирын Персид аваачсан эрдэнэсийн дунд байсан бололтой бєгєєд улмаар 100 гаруй жил хаана байсан нь мэдэгддэггvй. Эцэст нь Туркээс «тэнэмэл чулуу» нэртэйгээр олджээ. Тvvнийг дээрхи бичгээр нь таньсан байдаг. 1866 онд тvvнийг дусал хэлбэрээр засч єнгєлсєн, харамсалтай нь тэр хоёр агуу их хvний нэр чулуунаас арчигдсан билээ. «Таж–е–Мах» Сарны титэм нэртэй энэ чулуу нь мєн л Голкондоос гаралтай бєгєєд энэтхэг сарнай хэлбэрээр зассан бєгєєд 1739 онд шах Надирын олзолсон эрдээсийн дунд байсан. 115,06 каратын жинтэй ба ираны хаадын алдартай чулуудын нэг байсаар ирсэн. «Их Могол» 1665 онд Аурангзебын ордонд харснаар бол 280 франц каратын жинтэй сарнай хэлбэрээр зассан чулуу байжээ. Засч янзлаагvй байхдаа 787 франц каратын жинтэй байсан гэдэг. Энэ алмазны дараа нь хаачсан нь тодохойгvй бєгєєд энэ талаар олон тооны домог мэт тvvх байдаг ба энэ бvхэнд итгэхэд ч бэрх юм. Yзсэн хvн болох Таверньегийн зурсан зураг, тэмдэглэгээгээр бол «Орлов» алмазтай их адилхан боловч жин нь таарахгvй байгаа юм. Нэг биш єєр єєр чулуунууд ч байж болох юм. Кох–и–Нор , эсвэл Орлов 2 уулаа энэ чулуунаас vvдэлтэй байж болох юм. «Куллиниан» Дэлхий дээр олдсон ямар ч алмаз 1905 оны 1–р сарын 25 нд Трансваалиас Ємнєд африк олдсон энэ том чулуутай єрсєлдєж чадахгvй. Премьер даймонд майн компаний ерєнхийлєгч Томас Куллинаны нэрээр нэрлэгдсэн энэ чулуу 3109 карат байсан ба 3 жилийн хойно амстердамын нэгэн фирмд шилжvvлэн 2 хэсэг хагалан /2029.94 ба 1068.09 жинтэй 2 хэсэг болгон / засаж бриллиант болгосон тvvхтэй. 1 дэхийг нь Георг 5–ийн нэрлэснээр «Африкийн Од» нэр єгсєн ба 530 карат 74 талстай. Нєгєєх нь 317.4 караттай 66 талсттай бриллиант болжээ. Бусад чулуу «Хар Хан хvvгийн рубин» Их британийн титмийн эрдэнэст орж байсан чулуунуудаас хамгийн их сонирхолтой чулуу бол яах аргагvй «Хар Хан хvvгийн рубин» хэмээх улаан чулуу юм. Анх хаанаас олдсон нь тодорхойгvй бєгєєд тvvний талаархи дурдагдсан мэдэгдэж буй он бол 1367 он юм. Гранадын хааны мэдэлд байсан бєгєєд Кастилийн дон Педро булаан авсан ба Виторийн ойролцоох тулаанд тvvнд тусалсан Эдуардийн хvv Хар Хан хvvд тvvнийг бэлэглэжээ. Английн бvгд найрамдах улсын 1549–1653, 1659–1660 захирамжаар хааны эрдэнэсийн санд байсан бvх эрдэнэсийг зарах шийдвэр гарсан бєгєєд тvvн дотор энэ чулуу багтаж байсан ба 4 фунтээр vнэлэгдсэн байжээ. Хааны талыг баримтлагч нэгэн худалдан авч хааныг ширээнд залармагц буцаан єргєжээ. Єнєєг хvртэл хадгалагдан vлдсэн Карл –2 хааны титэмд тvvнд зориулагдсан бололтой vvр байдаг юм. «Хар хан хvгийн рубин» нь єнєє ч гэсэн хvндтэй байрыг эзэлдэг бєгєєд улсын хаан титмийн урд талын загалмайн голд байрласан байдаг. Тvvнд анхнаасаа л засалт хийгээгvй єнгєлсєн тул зєв биш хэлбэртэй, ойролцоогоор 5см урттай. Зvvлт болгох зориулалтаар нэг vзvvрт нь нvхэлсэн байсан ба тvvнийг нь жижиг рубинээр бєглєсєн байгаа. Эрт vед бvх л улаан чулууг рубин гэдэг байсан тул рубин хэмээн нэрлэгдсэн байдаг ба vнэндээ бол шпинель юм. «Тємєрийн рубин» Британийн титмийн эрдэнэст бас нэгэн улаан шпинель онцгой байр суурийг эзэлнэ. Энэ чулуу нь дорнодод 600 жилийн турш «Хираж–е–Алам» нэртэйгээр Баруунд бол «Тємєрийн рубин» нэртэйгээр алдаршсан. 1851 онд Ост–Энэтхэгийн компанийн удирдлагаас Викторий хатан хаанд єргєн барьсан байдаг. Урт хугацааны турш энэ чулууг алга болсон гэж vзэж байсан ба тvvн дээрхи бичгээр нь сvvлд таньсан байдаг. Алмаз /Доржпалам/ Copyright 2005 Ulaanbaatar Алмаз гэсэн vг нь грекийн «адамас» ялагдашгvй гэсэн vгнээс гаралтай. Плинийн vед энэ vгээр алмазаас гадна зарим нэг эрдсийг ч нэрлэж байсан бєгєєд дундад зууны vеэс diamond гэж нэрлэгдсэн . Энэ чулууны гайхамшигтай шинж чанар нь vлгэр домог мэт яригдах болсон. Энэ чулуу нь дэлхий дээрхи хамгийн vнэтэй, хамгийн хатуу эрдэс юм. Тvvний хатуулаг нь Моосын шаталбараар 10 байдаг ба болороос 1000 лахин илvv хатуу. Тэрээр хvчил шvлтэнд уусдаггvй бєгєєд голдуу магмын гаралтай юм. Алмаз нь манай эриний ємнєх 5-6 зуунд Европт нэвтэрсэн гэж vздэг ба vнэт чулуу хэмээн vнэлэгдэн нэрд гарсан нь харьцангуй саяхан юм. Байгаль дээр янз бvрийн давхаргаас олдсон алмаз нь харахад єнгє vзэмжээр тийм ч сайн биш тэр болгон нvдэнд тусаад байхааргvй байдаг. Ийм ч учраас 13-р зууны vед персvvд алмазыг сувд, рубин, изумрудын дараа оруулдаг байсан ба дундад зууны vед ихэвчлэн изумруд, рубиныг илvv vнэлдэг байв. Энэтхэгийн эртний урчууд анх алмазыг алмазан нунтагаар єнгєлж болохыг олж тогтоон тvvнийг ямар гайхамшигтай гялалзсан чулуу болон хувирахыг анзаарчээ. Гэвч тэд ямар нэгэн хэлбэрт оруулан засаж байсангvй зєвхєн байгалийн талстуудыг нь л єнгєлж зарим нэг сэвийг нь тэгшилж байлаа. Хvмvvс тvvнийг талст гарган янзалж чадах болсон 500 гаруй жилийн ємнєєс тэрээр vнэт эрдэнийн чулуунуудыг тэргvvлэх болсон. Нvд гялбуулам гайхамшиг нь бриллиант хэлбэрээр янзалж зассанаар л бий болдог. Зєвхєн жижиг алмазуудыг л сарнай юм уу єєр бусад хэлбэрээр засна. Сонгодог гэж хэлэгдэх болсон бриллиант засалт нь 58 талсттай байх бол жижиг алмазуудыг 44 хvртэл талст гарган засдаг. Єнгєт алмаз нь хамгийн ховор зvйл. Шар, ягаан, шаргал, ногоон, улаан, хєх, хар гэх мэт єнгєтэй байдаг ба тэдгээр нь хэмжээлшгvй их vнэтэй. 42,5-каратын "Hope" бриллиант дэлхий дээрх хамгийн vнэтэй жижиг эд хэмээн тооцогдсоор ирсэн. Тvvнийг 200 сая $-р vнэлдэг нь 1 карат нь бараг 5 сая $ дєхєж байна гэсэн vг. Алмазны vнэ цэнэ нь чулууны жингээс ихээхэн шалтгаална. 1 каратын vнэ нь 4 карат хvртэлх чулуунд ойролцоо байснаа 5 каратаас эхлэх чулуунд огцом єсдєг. 1 карат алмаз нь чанараас хамаарч 10000 $ -т хvрнэ. Алмаз нь их ховор бєгєєд 1 тн хvдрээс дээд тал нь 3-4 каратыг олборлоно. Yнэт чулуунууд дотроос хамгийн энгийн химийн бvтэцтэй нь алмаз – кристалл нvvрстєрєгч С. Нvvрстєрєгчийн кристаллын нэг тєлєєлєгч нь бал /графит/. Химийн нэг элементээс хатуу, гялалзсан, тунгалаг эд болох алмаз мєн зєєлхєн єнгє vзэмжгvй эрдэс болох графитийг бvтээсэн нь байгаль эхийн нэгэн гайхамшиг. Алмазыг гоёл чимэглэлд хэрэглэхээс гадна хvдэр єрємдєх єрєм, суурь машины хутга, хєрєє, зvлгvvрээс эхлэн эмнэлгийн нарийн багаж, хэрэгсэл, сансрын техникт хvртэл ашигладаг. Алмаз нь Австралиас Швед, Бразилаас Якут хvртэлх єргєн нутагт цєєнvй тааралдана. Алмазаар баян оронд Авсрали, Ємнєт Африкийн Холбоо, ОХУ, Бразил, Конго, Намиби, Ангол, Танзани зэрэг 20 шахам улс ордог. Эртний алдартай нэрд гарсан бvх алмазууд / “Кох-Нор”, «Питт», «Орлов», «Деринаур», «Санси», «Шах», «Шах акбар», «Пигот», «Хоуп», «Таж-Мах», «Дорнын Од», «Алтан гадас»... гм/ Энэтхэгийн Голкондоос гаралтай байдаг. 17-р зууны vед ордуудынх нь нєєц нь багассан мєн Бразил, Ємнєд Африкаас алмаз олборлох болсноор Энэтхэг улс алмазын гол нийлvvлэгч байхаа больжээ. 18-р зууны эхээс Бразилаас алмазыг ихээр олборлох болсноор тvvний vнэ маш ихээр унаж португалчууд гаалийн єндєр татвар тогтоож ч байжээ. 1822 оноос Бразил тусгаар улс болсноор мєн 1844 онд Байя мужаас алмазны асар том нєєц бvхий талбай илрvvлж энэ салбар хурдтай хєгжих болсон. Чухам энэ мужаас л хар алмазыг /карбонадо/ анх олсон. Бразилийн алмаз нь ихэнхдээ жижгэвтэр боловч 1-р зэрэглэлийн алмаз юм. Нэрд гарсан том чулуунууд нь: «Ємний Од», «Дрездений англи алмаз», «Египтийн Од», «Минасын Од», «Минас-Жерайс», Ерєнхийлєгч Варгас». 1867 оны эхээр Хоуптоны ойролцоо амьдардаг фермер Жекобсын хvvхдvvд Оранж гол дээр тоглож байгаад нэгэн цагаан чулуу олсон нь алмаз олборлолтын шинэ эрин vеийг эхлvvлсэн тєдийгvй, Ємнєд Африкийн тvvхийн хvрдийг єєрчилсєн vйл явдал болсон юм. Тэр чулууг хєрш амьдарах ван Ньекирк ихэд сонирхон худалдаж авахыг санал болгоход хатагтай Жекобс жирийн чулууны тєлєє юу гэж мєнгє нэхэх вэ хэмээн зvгээр л єгж орхижээ. Ван Ньекирк чулууг олон хvнд vзvvлж явсан боловч хэн ч тоогоогvй бєгєєд нэгэн удаа хээр хаячихаад дараа нь тэрийгээ хайн олж авч ч байжээ. Эцэстээ чулуу судлаач У.Г.Атерстонд очсоноор 21.73 каратын алмаз болохыг нь тогтоожээ. Тэр жилдээ Парист vзэсгэлэнд тавигдсан мєн дараа нь Ємнєд Африкаас том хэмжээний хэд хэдэн алмаз олдож байсан ч хэн ч алмазын асар том орд байж болох тухай таамагласангvй. 1869 оны 3-н сард нэг малчин хvvхэд алмаз олсныг нь сонссон Ван Ньекирк яаран очиж 500 хонь, 10 vхэр, мориор сольж авчээ. Энэ нь малчин хvvхдэд хэмжээгvй баялаг мэт байсан боловч хожим Ван Ньекиркийн цааш нь зарсан 11200 фунт стерлингийн дэргэд юу ч биш байлаа. Уг гайхамшигтай алмаз хожим «Ємнєд Африкийн Од» хэмээн нэрлэгдсэн билээ. Энэ vеэс л Ємнєд Африк чулуу сонирхогчид, хагуулчидаар дvvрэн маш их нєєцтєй ордуудыг олж эхэлцгээсэн. 1871 онд де Биср фермийн газарт алмазын асар их баян талбайг олж Корлсберг хэмээн нэрлэгдэж байгаад хожим тэр vеийн колонийн сайдын нэрээр Кимберли гэх болсон. Улмаар алмаз агуулсан босоо байрлал бvхий хоолойг кимберлитийн хоолой гэж нэрлэх болжээ. ОХУ–ын хувьд Уралын нуруунд бага зэргийн талбайд алмаз олборлож байсан бєгєєд дэлхийн 2-р дайнаас хойш Сибирт алмазыг идэвхийлэн хайх болсон. 1949 онд Якутын нутагт алмазын илрэцийг илрvvлж 5 жилийн дараа алмаз бvхий кимберлитийн хоолойг нээжээ. Дараагийн 5 жилд 120 гаруй хоолой илрvvлсний ихэнх нь хоосон байсан ба найдвар тєрvvлсэн хоолойнуудыг тусад нь нэр єгч байсны нэг нь «Мир» хоолой юм. Байгалийн хатуу маш хvнд нєхцєлд хайгуул, олборлолтыг явуулж байсан боловч цэцэглэн хєгжсєн Мирный хот бий болжээ. Хоолойнууд нь юvлvvр хэлбэртэй байх ба ихэвчлэн жижиг хэмцээний алмазыг ихээр олборлох болсон. Монголд алмазын хайгуулыг тусгайлан єргєн хvрээтэй хийж байсангvй. Харин Архангай, Сvхбаатар аймгийн нутагт хийсэн зарим судалгааны vр дvнд маш жижиг хэмжээтэй цєєн тооны алмаз, тvvний дагавар эрдсийг олжээ. Yvнээс гадна Хэнтий, Тєв, Увс, Завхан зэрэг аймгаас техникийн алмазын илрэц олоод байна. Алмазыг хиймэл аргаар vлэмж vйлдвэрлэдэг болсон тул байгаль дахь техникийн зарим алмазыг хайх, олборлох явдлыг ашгаар тааруу гэж vзэх болсон. Корунд Хатуулгаараа алмазын дараа орох корунд нь рубин /бадмаараг/, сапфир /индраанил/ хэмээн нэрлэгдэн vнэт чулуун дотроо тэргvvлэх байр суурийг эзэлнэ. Корунд гэсэн vг нь /францаар corindon/ эртний энэтхэгийн korund гэсэн vгнээс гаралтай. Энэтхэгээс анх Европт авчирсан чулууг ийн нэрлэдэг байжээ. Корунд нь тунамал, бялхмал, гидротермаль, пегматит гаралтай байх ба vндсэн ба шороон ордод голдуу талст хэлбэртэй байдаг. Тvvнийг гоёлд єргєн хэрэглэдгээс гадна сvvлийн vед техникт ихээхэн хэрэглэдэг болов. Рубин гэдэг нь ruber, rubinus /улаан/ гэсэн латни vгнээс гаралтай бєгєєд дундад зуунд бvх улаан vнэт чулуунуудыг ингэж нэрлэдэг байв. Эцэст нь улаан корундыг л ингэж нэрлэх болсон. Олон зуун жилийн турш ихэд нэр гарсан капийн рубин нь vнэн хэрэгтээ пироп /гранат-анар/ юм. Гайхалтай сайхан энэ чулууны тухай мэдээлэл манай эрины ємнєх 4-р зуунд хамаарагдах бєгєєд эртний энэтхэг, бирмын бичгийн євд хадгалагдан vлдсэн байдаг. Гvн ягаан єнгєнєєс эхлэн єтгєн улаан єнгє хvртэлх єнгєтэй тааралддаг ба хамгийн vнэтэйд «тагтаан цусны» хэмээх єнгєтэй нь тооцогддог. Ромын эзэнт гvрний vед маш их vнэлэгддэг байсан ба алмазнаас хавьгvй илvv vнэ хvрдэг байжээ. Янз бvрийн vед Клеопатра, Мессалина, Мария Стюарт рубиныг шvтдэг байсан бєгєєд кардинал Ришелье Мария Медич нарын рубинын цуглуулга Европ даяар алдартай байлаа. Дэлхийд хамгийн алдартай рубинууд: Нью–Йоркийн байгаль шинжлэлийн музей дэх «Алтан гадас» рубин, Лондон дахь Британийн байгаль шинжлэлийн музейн «Эдуард»-ийн рубин. Бадмаарагтай оронд Мьянма, Тайланд, Шриланк, Кени, Танзан, Австрали, Афганистан, Пакистан, АНУ, ОХУ зэрэг улс орно. Монголд бадмааргийг зориуд хайж байгаагvй бєгєєд томоохон орд олдоогvй ба Баян–Єлгий, Сэлэнгэ, Хэнтий, Сvхбаатар зэрэг цєєнгvй аймгаас илрэц олдсон мэдээ байдаг. Цэвэр єнгийн чанар сайтай бадмаараг хаана ч гэсэн маш ховор байдаг. Энэ нь гол єнгє бvрдvvлэгч хромоос шалтгаалж буй хэрэг. Тvvний ачаар л гайхамшигтай сайхан єнгє нь олон сая жилийн ємнє бий болсон хэрэг. Мєн тvvний нєлєєгєєр олон тооны хагаралууд бий болсон байдаг. Ийм учраас чанар сайтай 3 каратаас дээш жинтэй рубин маш ховор байдаг бєгєєд єндєр vнэ нь ч vvнтэй хамааралтай. Сапфир гэдэг vгний vvсэл гарал нь тодорхойгvй бєгєєд грек vгний sapphirus гэсэн латин хувилбараар орж ирсэн бєгєєд тєстэй vг перс, хуучин еврей хэлэнд байдаг. Хєх єнгєтэй корундыг сапфир хэмээн нэрлэж иржээ. Нэг єнгєний нэрээр нэрлэсэн байдаг боловч олон тєрлийн єнгєєрєє гайхагдана. Yvнд: ногоон, шар, єнгєгvй, улбар шар, ягаан-улбар шар, цэнхэр гэх мэт. Цаг vедээ сапфирээр хаадын титмийг чимэхэд ихээр хэрэглэдэг байжээ: «Ариун Эдвардын» бараан-цэнхэр сапфир Британийн эзэнт гvрний титмийн загалмайн голд байрлуулсан байсан бол Оросын эзэнт гvрний титмийг 258 ба 200 каратын 2 том сапфир чимж байжээ. Америкийн 3-н ерєнхийлєгчийн цээжин хєшєє-бvтээлийг сапфираар хийсэн байдаг: Вашингтоных (1997 карат), Линкольн (2302 карта), Эйзенхауэр (2097 карат). Индранилтай оронд Мьянма, Тайланд, Шриланк, Кампуч, Австрали, Кени, Танзани, Энэтхэг, Пакистан, Афганистан, АНУ, ОХУ, Канад, ЄАБНУ, Мальгаш, Финлянд зэрэг улс орно. Чулуу судлаачид, мэргэжилтнvvдийнхээр хамгийн vнэтэй, хамгийн сайхан нь кашмирийн хєх єнгєтэй сапфир юм. Кашмирт 1880 онд 5000 метрийн єндєрт болсон уулын нурангын vеэр энэ чулууг олж 8 жилийн турш идэвхитэй олборолтыг хийсэн байдаг. Хэдхэн жилийн ємнє Мадагаскарын зvvн ємнєд хэсгээс олон км vргэлжилсэн vлэмж баян орд илрvvлжээ. Эндээс єндєр чанарын хєх єнгийн мєн тунгалаг ягаан, шар сапфирыг илрvvлсэн байна. Монголд индраанилын судалгаа хайгуулыг тєдийлєн хийж байгаагvй бєгєєд сvvлийн vед тvvнийг анхаарч зарим компани хайгуулын лиценз авч ажиллаж эхэлсэн мэдээ бий. Дорнод, зvvн урд, тєвийн бvсэд зарим илрэцvvдийг тогтоосон эдгээр нь ихэвчлэн цэнхэр єнгєтэй байгаа ажээ. БЕРИЛЛ /Биндэръяа/ aanbaatar Ямар нэгэн єнгє нь бидэнд янз бvрээр нєлєєлнє, баяр баясгалантай эсвэл сэргэлэн цовоо болгоно, эсвэл тайвшруулна. Эрдэнийн чулуунуудаас єєр тийм гайхалтай сайхан тєрєл бvрийн єнгєтэй зvйлс бий гэж vv. Yнэт эрдэнийн чулуун дотроо маргад эрдэнэ /emerald, изумруд/ ногоон єнгєєрєє онцгойлон ялгардаг. Морганитийн сэтгэл булаам ягаан єнгєнд татагдахгvй эмэгтэй хvн ховор. Тєрєл бvрийн цэнхэр єнгєєр аквамарин гялалзана. Ийм єєр єєр чулуунууд нэгэн тєрлийн эрдэнийн чулууны ангилалд багтдагыг та мэдэх vv. Энэ бол берилл юм. Мєн энэ ангилалд алтан берилл, шар ногоон гелиодор, єнгєгvй гошенит бас орно. Берилл гэдэг vг нь латины berillus гэдгээс гаралтай бєгєєд уг vндэс нь эртний грек хэлнээс vндэсэлсэн бололтой. Маргадын emerald нь гэдэг нь эртний перс хэлнээс vvсэлтэй юм. Берилл нь Ве-Аl –ийн силикат бєгєєд цэврээрээ бол єнгєгvй байх аж. Тєрєл бvрийн элементvvдийг янз бvрийн байдлаар агуулснаараа олон янзын єнгєтэй болсон байна. Тємрийн хольц нь далайн єнгийг бий болгож тvvнийг бид аквамарин хэмээн нэрлэдэг. Хром, ваннадийн хольц нь ногоон єнгийг бий болгосноор берилл дотроо хамгийн vнэтэй нь болох маргадыг бий болгожээ. Маш нарийн хагарал, хольц зэрэг нь тvvний нэг ёсны таних тэмдэг болдог юм. Ягаан бериллийг 1911 оноос Нью Йоркийн чулуу цуглуулагч, банкир Жон Морганий нэрээр нэрлэх болсон. Єнгєгvй берилл гошенит нь АНУ–ын Массачусетс мужийн Гошен хэмээх газрын нэрээр нэрлэгджээ. Тэрээр vнэт чулууны хувьд тийм их ач холбогдолтой биш боловч єнєєгийн бидний нvдний шилний євєг хэмээн нэрлэгдсэн тvvхтэй билээ. Берилл нь гялалзсан сайхан єнгєнєєсєє гадна эдэлгээ сайн даадаг /хатуулаг нь 7.5/ тул єндєр эрэлт хэрэгцээтэй байдаг. Бериллийн зургаан єнцєгт кристаллыг ємнєд Америк, тєв болон баруун Африкаас олборлодог юм. Мєн Мадагаскар, ОХУ, Украйн, АНУ–д тааралдана. Ихэвчлэн тэгш єнцєгт, шаталсан квадрат талст болгон янзалж єнгєлдєг. Маргад эрдэнэ нь бусад ногоон чулуунуудаасаа байгалийн бус гэрэлтvvлэгт єнгєє алдаж харагдаггvйгээрээ ялгагдана. Эрт дээр vед ихэвчлэн Египтийн нэгэн орд газраас олборлодог байсан бєгєєд гоёл чимэглэлд хэрэглэхээс гадна шашны зан vйлд ашигладаг байжээ. Эртний хаадын сан хємрєгт ихээр цугларснаас Савска хатан хаан ихэд vнэлдэг байсан гэх бєгєєд эзэн хаан Нерон гладиаторуудын тулааныг изумруудаар хийсэн шилээр хардаг байсан гэх домог ч бий. Єнєєдєр хамгийн алдартай маргад бол Лондон дахь Британийн байгалийн тvvхийн музейд буй «герцог Девонширийн» маргад. Манай орны хувьд бериллийг онцгойлон хайгаагvй бєгєєд зарим аймгийн нутагт нилээдгvй илрэц олдсон мэдээ бий. Тухайлан маргадын хувьд илрэц олдсон мэдээлэл байхгvй байна. Молор Copyright 2005 Ulaanbaatar Copyright 2005 Ulaanbaatar Молор/Топаз/ нь Улаан тэнгисийн Зебергет арлын эртний Топазос нэрээс гаралтай. Оросод сибирийн алмаз ч гэж нэрлэж байсан. Хvн тєрєлхтєн молорыг маш эртнээс хэрэглэж ирсэн бєгєєд Уралийн нуруунаас неолитийн vеийн давхаргаас хурц ирмэгтэй молорон хавтгай олдож байжээ. Молор нь олон янзын єнгєтэй /шар, алтан шар, єнгєгvй, ягаан, цэнхэр, улаан шаргал, ногоовтор, хvрэн.../ тааралддаг болохоор тvvнийг бусад чулуутай андуурах нь элбэг. Хуучин цагт шар єнгєтэй чулуу болгоныг л топаз хэмээн нэрлэдэг байжээ. Гэвч энэ нь ихэвчлэн шар кварц болох цитрин байдаг байв. Яваандаа мэдлэг нь ихсэх тутам эхлээд бразилийн топаз хэмээн ялган нэрлэж байгаад олон улсын тохироогоор фторжсон хєнгєн цагааны силикатыг л топаз хэмээн нэрлэж байхаар болсон юм. Хамгийн алдартай молор эрдэнийн нэг болох португалийн титэмд байрлуулсан "Браганза"-г (1680 карат) удаан хугацааны турш маш том алмаз хэмээн андууран vздэг байжээ. Топаз нь ихэнх тохиолдолд пегматит гаралтай байхаас гадна зарим тохиолдолд гидротермаль гаралтай тааралдана. Топазын vндсэн ордын зэрэгцээгээр тvvний шороон орд байдаг. Тэрээр биндэръяа, болор, халтмар зэрэг эрдэстэй хамт байх тохиолдол багагvй байна. Молор эрдэнэ нь талсттай, шилэн гялгатай ихэвчлэн єнгєгvй байдаг ба ягаан єнгєтэй нь ихэд vнэ хvрнэ. Тvvнийг ихэвчлэн бриллиант маягаар засч єнгєлєх бєгєєд катодын болон хэт ягаан туяанд єнгє нь хувирна. Молорыг юуны ємнє гоёл чимэглэлд хэрэглэнэ. Монголчууд молорыг эрт дээр vеэс эрхэмлэж морин толгойн чинээ молор эрдэнэ олохыг ерєєдєг байв. Том хэмжээтэй молор ховор бєгєєд 500кг молор ОХУ–с олдож байжээ. Норвегийн Сетерсдалаас 62кг єнгєгvй молор мєн олдож байжээ. ОХУ–ын Урал, Сибирь байгалийн чанадаас ихээхэн хэмжээгээр олборлодог. Молорт эрдэнэтэй улсад Бразил, Шриланк, АНУ, Япон, Австрали, Пакистан, Нигери, Норвег зэрэг улс орно. Монголд болор хайх явцад бага хэмжээний молор олж байжээ. Молорын хайгуулыг тусгайлан хийж байгаагvй бєгєєд судалгааны материал ч ховор. Тєв, Ємнєговь, Дундговь, Сvхбаатар, Хэнтий, Баян–Єлгий, Ховд, Завхан зэрэг аймгаас цэнхэр голдуу єнгєтэй молор олддог гэсэн мэдээ бий. Шпинель Copyright 2005 Ulaanbaatar Шпинель нь корундын тєрлийн чулуу болох сапфир, рубинд тvрэгдэн vнэт чулууны зиндаан дотроо тийм ч єндєр байр суурийг эзэлж чадахгvй байгаа юм. Харьцангуй vнэд хvрдэг улаан єнгийн шпинель нь рубинтэй тєстэй тул андуурах нь их бий. Шпинелийн найрлаганд хром, цайр, тємєр, маргенец зэрэг орно. Тэрээр олон янзын єнгєтэй, шилэн гялгатай, 8-8.25 хатуулагтай байна. Улаан єнгєтэй шпинелийг рубин–шпинель /рубин–балэ/ хэмээн нэрлэдэг нь оновчгvй бєгєєд харин улбар улааныг рубицелл гэж нэрлэдэг нь арай боломжийн. Yнэт чулууны мэдлэг муутай хvн дээрх маягийн нэрийг сонсоод шпинелийг бадмааргын нэг тєрєл юм байна гэж ойлгоход хvрч болох ба vнэн хэрэгтээ эдгээр нь эрс ялгаатай чулуунууд билээ. Yнэт чулууны дэлгvvрийн худалдагч ягаан шпинелийг «дорнын аметист», цэнхэр шпинелийг «индраанилин шпинель» хэмээн санал болгож байх нь ямар тєєрєгдєлд оруулж болох нь ойлгомжтой. Тvvхэнд нэрээ vлдээсэн «Хар Принцийн рубин», «Тимурын рубин» хэмээн нэрлэгдэн алдартай чулуунууд нь vнэн хэрэгтээ шпинель байсан билээ. 1762 онд Екатерина 2-ын титэмд байрлуулж байсан гайхамшигтай улаан чулуу бол мєн л шпинель юм. Нарны гэрэлд болон хэт ягаан туяанд єнгє нь єєрчлєгдєж харагдах бєгєєд одтой шпинель нь илvv гоё цацрагдана. Хатуу чулуу учраас єнгєлж гоёлд , тухайлбал ээмэг, бєгж, зvvсгэл зэрэгт хэрэглэхэд тохиромжтой. Шпинель нь голдуу 10-12 каратын хэмжээтэй байх ба эдvгээ Памирын уулнаас олдоод байгаа 5.1кг жинтэй ягаан шпинель нь дэлхийн хамгийн том шпинелд тооцогдож байна. 1 карат улаан шпинель 600 доллар хvрдэг. Шпинельтэй улсад Мьянма, Шриланк, Кампуч, Тайланд, ОХУ, Афганистан, Тажикстан, Австрали, Энэтхэг, Бразил, Малгаш, АНУ, Итали, Канад, Франц, Япон, Шинэ Зеланд орно. Манай орны хувьд тvvнийг илрvvлсэн тухай албан ёсны мэдээ байхгvй байна. Анар / гранат/ Copyright 2005 Ulaanbaatar Гранат гэсэн ерєнхий нэрээр нэрлэгдсэн нэг хэсэг чулуунуудыг vнэт чулуунуудын ангилалд оруулдаг нь тvvний ховор байдгаас vvсэлтэй. 19-р зууны сvvлийн хагасаас Богемийн орд газруудаас тийм ч vзэмжтэй биш шаргалдуу улаан гранатыг их хэмжээгээр олборлон хямд, тєсєр гоёл чимэглэлийн зvйлд ашиглан ирсэн нь их vнэд хvрдэггvй байв. Кимберлийн ордоос алмазын хамт олдсон улаан гранат, Уралаас олборлож эхэлсэн ногоон гаранат зэрэг нь дээд зэрэглэлийн vнэт зvйлс хийхэд ихэд нєлєєлсєн билээ. «Капийн рубин», «уралын изумруд», «хризолит» хэмээн буруу нэрлэж ирсэн ба ялангуяа гранатын ангилалд багтдаг чулууг хризолит хэмээн нэрлэх нь байж боломгvй алдаа билээ. Гранат хэмээх нэрний vvсэл гарал нь маш тодорхойгvй бєгєєд нэг хувилбар нь латины «grenatus». Анар нь магм, пегматит, хувирмал гаралтай чулуунд байна. Хагас vнэт чулуунд ордог бєгєєд 7-7.5-ын хатуулагтай, шилэн гялгатай, талст болон мєхлєг хэлбэртэй байдаг. Гранатын бvлгийн чулуунд пироп /манайхан анарцэнт хэмээн орчуулсан нь бий/, альмандин, спессартин, андратит, гроссуляр, уваровит зэрэг орно. Гранат нь нилээд хэдэн янзын єнгєтэй байх ба пироп нь тод улаан, альмандин нь улаан, спессартин нь балан шаргал, шар улбар, уваровит нь ногоон єнгєтэй байна. Том хэмжээтэй анар ховор тохиолдох бєгєєд тахианы , тагтааны єндєгний хэмжээний чулуунууд байсан ба 633.4 каратын том анар Дрездены музейд хадгалагдаж байна. Манай Архангайн Тариатаас зангидсан жижгэвтэр гарын дайтай пироп олдсон нь дэлхийд томд тооцогдож мэдэх юм. Мєн анараар хийсэн гэх хєєрєгний зураг номонд хэвлэгдэн гарсан нь бий. Анарыг гоёл чимэглэлд ээмэг, бєгж, титэм, бугуйвчны шигтгээ, зvvлт зэрэгт єргєн хэрэглэхээс гадна голчлон зvлгvvр хйихэд ашиглана. Анартай оронд Танзан, Шриланк, Бразил, ОХУ, АНУ, Австрали, Аргентин, Норвег, Чех, Зимбамве, Малгаш, Энэтхэг, Канад, Австр, Замби, Хятад, Япон зэрэг олон улс орно. Манай улсын хувьд 1970-1990 онд Архангай, Булган, Євєрхангай, Сvхбаатар, Говь–Алтай зэрэг аймгуудад анарын зарим судалгаа, хайгуулыг хийж Архангайн Тариатын Шаварын царамаас пироп, хризолит олборлож эхэлсэн юм. Yндсэн ба шороон ордын нєєцийг тогтоон олборлолт явуулж зарим хэсгийг нь гадаадад экспортолж байсан боловч 1988 оноос борлуулалтгvй болж улмаар удалгvй олборлолтын ажил нь vндсэндээ зогссон байна. Пироп нь алмазын адил маш єндєр даралтын дор газрын гvнд vvсэн бий болсон байдаг. Гvний гаралтай тул кимберлитийн хоолойд агуулагддаг ба анх якутад пиропын илрэцийг хєєн судалж алмаз бvхий кимберлитийн хоолойг илрvvлсэн тvvхтэй. Монголоос 1917 онд Оросод хvргэгдсэн пиропыг оросын нэрт геологич А.Е.Ферсман 1962 онд судалж vзээд уг чулуу нь олон шинж тєрхєєрєє Ємнєд Африкийн Кимберлит дэх чулуутай тєстэй бєгєєд тvvнийг агуулсан базальтыг олсон газар нь тодорхойгvй байна хэмээн бичиж байжээ Турмалин /Халтмар/ Copyright 2005 Ulaanbaatar Халтмар нь олон янзын єнгєєрєє бvх vнэт чулуунуудыг тэр дотроо корундыг ч дагуулахгvй бєгєєд энэ чанараараа єндєр vнэлэгддэг. Халтмар нь харьцангуй хатуулаг муутай тул бєгжний шигтгээнд тохиромжгvй ба харин ээмэг, зvvлт зэрэгт ихэвчлэн хэрэглэнэ. Тэрээр пегматит, гидротермаль, метаморфоген гаралтай ба vндсэн ба шороон ордтой байдаг. Турмалин гэсэн нэр нь сенгалез хэлий turmali гэдэг vгнээс гаралтай бєгєєд 1703 онд Цейлоноос анх Амстердамд авчрах vеэс эхлэн ингэж нэрлэж эхэлжээ. Тємрийн исэл ихтэй хар халтмарыг шерл/shorl /, магнитай хvрэн шар юм уу ногоон, улааныг дравит, нэг єнгєтэйг эльбайт, шарыг стилаизит, хром ихтэй нов ногооныг хромт халтмар, магний кальц ихтэй хvрэн , огоон, єнгєгvйг увит, кальц, литий ихтэй хvрэн, ногоон, улааныг лиддикоатит гэх мэтчилэн нэрлэнэ. Эльбаитийн єнгєгvйг ахроит, улаан, ягааныг рубелит, ногооныг верделит, хєхийг индоголит гэж ангилна. Халтмар нь кварц, болор, корунд, усан биндэръяа, гялтгануур, шпинель, диопсид зэрэгтэй хамт байх явдал их бий. Халтмар нь шилэн гялгатай, хатуулаг нь 7-7.5. Сvvлийн vед ар халтмарыг ихэд vнэлэх болсон бєгєєд голчлон єнгєгvй тунгалаг халтмар, эльбаит, дравит, увитийг гоёл чимэглэлд их хэрэглэнэ. Халтмарын нэг карат нь 120 долларт хvрэх ба тvvний пиро болон пьезо цахилгаан дамжуулах чанарыг нь харгалзан шинжлэх ухаан, техникт єргєн ашиглах болов. Халтмар ихтэй улсад Шриланк, Мьянма, Бразил, ОХУ, Энэтхэг, Намиби, Зимбабве, Мозамбик, Малгаш, Танзан, Кени, АНУ, Афганистан орно. Монголд єнгєт чулуу хайх явцад халтмарын зарим илрэц олсон бєгєєд харин нєєцийг нь тогтоосон орд vгvй байна. Ховд, Завхан, Говь–Алтай, Тєв, Баян–Єлгий, Булган, Баянхонгор, Хэнтийд голдуу гоё хар, ногоон зэрэг єнгийн халтмар байдаг. Хамгийн том нь Ховдын хар бєгєєд тvvний урт нь 40-50см, єргєн нь 10см хvрнэ. Хризолит /алтан чулуу/ Copyright 2005 Ulaanbaatar Гоёмсог шилэн ногоон єнгєтэй, гоёл чимэглэлд єргєн хэрэглэдэг vнэт чулуу бол перидот юм. Энэ нь оливин буюу хризолитийн нэг тєрєл. Тэрээр бялхмал, гидротермаль гаралтай, голдуу алтархаг ногоо, ногоон єнгєтэй байна. Мєн тvvнээс гадна шаравтар, нов ногоон, хvрэн зэрэг єнгєтэй байх ба эдгээр нь хангалттай тунгалаг биш байдаг тул гоёл чимэглэлд бага хэрэглэгддэг. Хризолит гэдэг нь грек гаралтай vг бєгєєд алтан чулуу гэж орчуулагдана. Хатуулаг нь 6.0-7.0 байх энэ дотроо хамгийн зєєлєн нь vнэт чулуунд тооцогддог. Ийм учраас тvvгээр бєгжний шигтгээ хийхэд тохиромжгvй , эдэлгээ даахгvй зурагддаг байна. Хризолитийг ихэвчлэн шаталсан талст гарган засаж єнгєлєх ба бриллиантан засалтаар ч єнгєлдєг. 5.2х3.5х1.05см хэмжээтэй маш сайхан хризолит Оросын тєрийн титмийг чимэж байв. 146 каратын нэгэн том чулуу Лондонгийн геологийн музейд хадгалагдаж байдаг. Хризолиттой улсад Египт, ОХУ, Бразил, Норвег, Австрал, АНУ, Конго, Ємнєд Африк, Мьянма зэрэг улс орох бєгєєд Ємнєд Африкийн алмазын ордуудын хєх шороонд хризолит байдаг. Энэ нь алмазтай цуг байдаг эрдсийн тоонд тvvнийг оруулна. Монголд харьцангуй ойр буй хризолитийн томоохон орд нь Якутын «Удачная-Восточная» болно. Манайд тvvний хайгуулыг жич хийж байгаагvй боловч тэрээр Архангай, Булган, Дорноговь, Євєрхангай зэрэг аймгийн базальтанд багагvй тааралддаг юм. Архангай аймгийн Шаврын царамд шороон орд хэлбэртэйгээр нилээн байдаг бєгєєд хэмжээгээрээ харьцангуй багад орно. Циркон Чанар vзэмж сайтай боловч vнэт чулууны ангилалд дээгvvр байр суурь эзэлж чадахгvй байгаа чулуу бол циркон. Циркон гэдэг нь алтан єнгєтэй гэсэн перс vгнээс гаралтай гэх ба янз бvрийн таамаг бий. Тэрээр ихэвчлэн пегматит базальтын гаралтай, 6.5-7.5-ийн хатуулагтай байх бєгєєд маш олон єнгєтэй байдаг. Тунгалаг цагаан єнгєтэй цирконыг матур, цэнхэр, ногоон цэнхэрийг старлит /starlite/, улаан шар, улаан ягаан, улаан, улаан хvрэн, хvрэнг гиацинт, шар, сvрлэн шар, бvдэг саарлыг жаргон /jargon/ гэхчлэн нэрлэнэ. Цирконы химийн найрлага нь энгийн бєгєєд цирконы силикат юм. Тэрээр тєрєл бvрийн тємєр, зэс, кальц, титан мєн газрын ховор металл, радиоидэвхит элементvvдийг агуулж байдаг. Химичид удаан хугацааны туршид тvvний найрлагад нэгэн vл мэдэгдэх элемент байна гэж vзсээр ирсэн ба 1923 онд тvvнээс гафнийг ялган гаргаж авсан билээ. /Гафний гэдэг нь Копенгагены хуучин нэр/ Цирконыг гоёл чимэглэлд хэрэглэхээс гадна тvvний галд тэсвэртэй, химийн урвалд амар ордоггvйг нь харгалзан тусгай багажны болон хуягны ган, халуун хvчилд тэсвэртэй хайлш хийх, цэвэр тємєр гаргаж авах, оптикийн шилийг єнгєлєх зэрэгт ашиглахаас гадна пуужинт техникт хэрэглэнэ. Сvvлийн vед манай бvсгvйчvvд тод цагаан голдуу єнгєтэй цирконон шигтгээтэй ээмэг, бєгжєєр их гоёх болсон бєгєєд оросоос цирконон зvvлт, тvлхvvрийн оосор ихээр орж ирдэг. Циркон ихтэй улсад Австрал, Энэтхэг, Шриланк, Бразил, АНУ, Кампуч, Тайланд, Вьетнам, ОХУ зэрэг орох бєгєєд бvх цирконы 50 хувийг Австрал улс далайн эргээсээ олборлодог ажээ. Манайд цирконы судалгаа хайгуулыг жич хийж байсангvй ба геологын зарим зураглал, эрдсийн хайгуулын явцад жишээ нь Ємнєговь аймгаас 10кг шорооноос 4-5 кг циркон ялган авч болж байжээ. Мєн Баян–Єлгий, Ховд, Тєв, Увс зэрэг цєєнгvй аймагт цирконы илрэц бий. Александрит /хувилгаан эрдэнэ/ Александрит нь хризоберилийн нэг тєрєл чулуу юм. Хризоберилл гэдэг vг нь грек хэлнээс алтан берилл /манайд алтан биндэръяа гэж орчуулсан нь ч бий/ гэсэн vг бєгєєд магадгvй анх тvvнийг бериллийн нэг тєрєл гэж vздэг байсан байж мэдэх юм. Александр 2 хааны тєрсєн єдєр 1834 онд анх нээж олсон болохоор тvvний нэрээр нэрлэгдсэн. Александрит нь шилэн гялгатай улаан, ягаан, улаан–ягаан, єнгєгvй тунгалаг, ногоон, цэнхэр ногоон, шар ногоон, хvрэн, шар зэрэг єнгєтэй байх ба гэрэлд єнгєє хувиргана. /єдєр ногоондуу єнгєтэй байх бол орой улаандуу болж ирдэг/ Моосын шаталбараар хатуулаг нь 8.5. Том хэмжээтэй александрит ховор тохиолдох ба Бразилаас олдсон 8кг, Шриланкаас олж Английн хаадын эрдэнэсийн санд хадгалж буй 313.2 каратын чулуунууд орно. Уралын нуруунаас олборлодог оросын александрит нь арай цэнхэрдvv єнгєтэй байх ба хэмжээгээрээ жижигдvv байдаг. Александрит мєн АНУ, Мадагаскар, Замби, Мьянма, Австрали, Конго зэрэг газруудад олдсон байна. Тvvний нэг тєрєл болох муурын нvдийг /цимофон/ ємнєд Энэтхэгээс илрvvлсэн байдаг. Хоупын цуглуулганд 37мм-ийн диаметртэй хагас дугуй хэлбэрийн муурын нvд, британийн байгалийн тvvхийн музейд 43 ба 27.5 каратын цейлоноос олборлосон гайхамшигтай 2 александрит бий. Кварц /цахир/ Кварц нь хамгийн их тархсан эрдсийн нэг боловч тvvнийг эрдэнийн чулууны ангиллаас хасаж болохгvй юм. Тvvнтэй ижил тийм гоё ягаан єнгєтэй /аметист/ єєр чулууг олоход бэрх. Шар єнгєтэй кварц болох цитрин нь молор эрдэнэтэй л єрсєлдєнє. Тийм ч учраас тvvнийг молор хэмээн нэрлэж тєєрєлдєж ирсэн нь саяхан. Усан болор хэмээн нэрлэгдэх єнгєгvй тунгалаг кварцийг алмазтай андуурах нь ч бий. /Тvvнд алмазанд байдаг гэрлийн тоглолт бараг байдаггvй./ Кварц нь пегматит, гидротермаль гаралтай байх бєгєєд тvvний vндсэн ба шороон орд байдаг. Дээр дурдсанчлан єнгєєр нь нилээн хэдэн хэсэгт хуваах ба vйлдвэрт ашиглах зориулалтаар нь пьезокварц, оптикийн кварц, хайлгах, єнгєлгєєний хэмээн дєрєв хуваана. Кварцыг радио, хэт богино дууны техник, гоёлд єргєн хэрэглэнэ. Их гоё кварц нь vнэт чулуунд орно. Кварц нь дэлхийн олон оронд тvгээмэл байдаг боловч онц тунгалаг, хав хар, алтан шаргал, ягаан, ногоон кварц харьцангуй ховор байдаг. Монголд кварцыг нилээд анхаарч судалгаа хайгуулын ажил хийж ирсний vр дvнд тvvний 4 орд, 30 шахам илрэц олжээ. Манай улсын Тєв, Ємнєговь, Хэнтий , Ховд, Дундговь, Дорноговь, Баянхонгор, Євєрхангай, Архангай, Говь–Алтай, Дорнод, Сvхбаатар, Хєвсгєл, Баян–Єлгий зэрэг аймагт тєрєл бvрийн кварц их байдаг. Yvнээс онц тунгалаг кварц Тєв аймгийн нутаг Горхи, Зvvнбаянд байсныг эхлээд хятадууд, хожуу орос монголын тал vндсэнд нь олборложээ. Болор пегматит гаралтай чулуунд тэр тусмаа боржинд их байдаг. Болор нь их том хэмжээтэй байх нь ховор бєгєєд Горхиос уртаараа 1м гаруй, голчоороо 70см орчим олдсон нь дэлхийд том болорын тоонд орох юм. Оптикийн маш цэвэр кварц буюу болорын 1кг цул блок нь олон улсын зах зээл дээр 1000 доллар хvрдэг гэсэн мэдээ бий. Сайн чанарын болор Бразили, Мадагаскар, АНУ зэрэг олон газраас олддог бєгєєд манай орны хувьд болорын хэрэгцээ улам нэмэгдэж байгаа болон vнэ ихтэйг харгалзан тvvнийг нэмж хайх, олборлох, зохих хэмжээгээр боловсруулахад анхаарах хэрэгтэй юм. Цитрин гэсэн нэр нь латины citrus – лимон-шар гэсэн vгнээс гаралтай. Цитрин нь байгаль дээр маш ховор тааралддаг. Бvр дундад зууны vеэс аметистийн кристаллийг шатаах замаар тvvнийг гаргаж авдаг байсан ба шар молортой андуурах нь олонтоо. Смитсоновын их сургуульд 2258 каратын цитрины талст бий. Аметист нь маш гоёмсог ягаан, цэнхэрдvv ягаан єнгєтэй байна. Гайхамшигтай vзэмжтэй 3 аметист британийн байгалийн тvvхийн музейд байдаг ба 343 каратынхыг нь бразилаас, нєгє 2-г нь Оросоос авчирсан тvvхтэй. ОПАЛ /Эрдэнийн гэрэлт чимэд/ Copyright 2005 Ulaanbaatar Опалийн гарал vvслийн талаар нэгдсэн нэг ойлголтонд хvрээгvй байгаа бєгєєд голдуу гидротермаль гаралтай єгєршлийн vр дvнд бий болдог гэж vздэг ажээ. Чулууны нэр нь латины opalus гэдгээс гаралтай ба уг vндэс нь санскрит хэлнээс vvсэлтэй бололтой. Опал нь цагаан , хар, хєх, ногоон, цэнхэр, улаан, шар, саарал, ягаан зэрэг єнгєтэй байна. Шаазан шиг цагаан єнгєтэй / барзгар, хэлэнд наалддаг/ гэрэлт чимэдийг кахолинг, єнгєгvй ус шиг тунгалагийг гиалит /анх нээсэн хvний нэрээр нь мюллерийн шил гэж заримдаа нэрлэдэг/, ногооныг празопал, бvдгэвтэр цагааныг гидрофан гэхчлэн нэрлэнэ. Улаандуу эсвэл шаргалдуу єнгєтэй галт опалыг /fire-opal/ мєн гиразол хэмээн бас нэрлэдэг. Опалийн нэг онцлог нь тvvнийг бvхий л эрдэнийн чулуунуудын гялгыг /блеск/ агуулсан гэж vздэг. Тєрєл бvрийн єнгєєр гялалзан харагддагаараа онцгой. Энэ тухай римийн эрдэмтэн, зохиолч Плиний тун онож хэлж тэмдэглэн vлдээсэн байдаг. Энэ чанарынх нь нууцыг єнгєрсєн зууны 60 аад онд австралийн эрдэмтэд электрон микроскопын тусламжтайгаар илрvvлжээ. Опалийг бvрдvvлэх цахиурын маш жижигхэн бємбєлгvvд нь гэрлийн интерференц, дифракцийн нєхцєл болж єгдєг ажээ. Чухам тэд л чулууг нэвтрэн гарах гэрлийг солонгын долоон єнгє болгон задалж харах болгонд єєр єєр єнгєєр гялалзан харагдуулдаг байна. Опалыг эртнээс гоёл чимэглэлд хэрэглэж, ээмэг бєгж, бугуйвч, зvvлт зэргийг хийхэд ашиглана. 19-р зууны эхний хагас хvртэл опал нь харьцангуй ховор байсан ба германы Идар-Оберштайны vнэт чулууны тєвийн vйл ажиллагаанаас эхтэйгаар ихэд дэлгэрсэн. Опал нь бусад эрдэнийн чулуунуудаас ялгагдах нэг онцлог нь кристалл бvтэцтэй биш бєгєєд цахиурын хvчил, уснаас бvрддэг юм. Тодруулбал цахиурын хvчил, усны гель гэж хэлж болно. Опалын 6-10 хувь нь ус байдаг. Австрали нь опалын хамгийн гол олборлогч, экспортлогч улс юм. Австралийн орд газруудад опалын 95 хувь нь ноогддог. Yлдсэн 5 хувийг Мексик, хойд Бразили, АНУ–ын Айдахо, Невадо муж, Эфиопи, Мали улсуудын ордуудаас олборлодог ажээ. 1849 онд австралид Тарравилл нэртэй фермийн газарт опалыг анх олж илрvvлсэн байдаг ба 1890 онд Уайт-Клиффст анхны ордуудад олборлож эхэлсэн тvvхтэй. Хар опалыг Лайтнинг-Риж хэмээх газраас олборлох ба опалийн хамгийн том хавтанг /6843 кг/ Андамукаас олж «Андамук цєлийн дєл» хэмээн нэрлэжээ. Гялалзах єнгийг нь сайн тодруулахын тулд ихэвчлэн кабошон хэлбэрээр засаж янзалдаг ба зєвхєн маш сайн чанарын галт опалыг л талст гарган засдаг байна. Мєн обсидиан, оникс зэрэг дээр опалын нимгэн ялтсыг наан улмаар тvvн дээр хамгаалалтын зориулалтаар усан болор, шил, синтетик материал зэргийг нааж гоёл чимэглэлд хэрэглэх нь бий. Найрлаган дахь усаа алдсанаар опалд хагарал vvсдэг тул чийг багатай, хуурай газар хадгалж болдоггvй. Ийм учраас опалаар хийсэн эд зvйлсийг байнга зvvж байх шаардлагатай, учир нь агаараас юм уу хvний арьснаас шаардлагатай чийгээ авдаг тул. Мєн опал нь хатуулаг /5.5-6.5/ муутай тул хамгаалалт шаардана. Дээр vед гадаргууд нь тос тvрхдэг байсан ба єнгєгvй давирхай тvрхэх нь бий. Манайд гэрэлт чимэдийн хайгуулыг хйиж байсангvй бєгєєд тэр ч байтугай таньж мэдэхгvй байсан гэхэд хилсдэхгvй. Манай олон аймгийн нутагт тєрєл бvрийн єнгийн опалын илрэц бий гэсэн мэдээлэл байдаг ба мана, гартаам, чvнчигноровтой хамт байх тохиолдол багагvй байдаг байна. Copyrig Саран чулууpyright 2005 Ulaanbaatar Дэлхийн гадаргын чулуулгын ихээхэн хэсгийг бvрдvvлэгч хээрийн жоншны /feldspar/ бvлгийн чулуун дотроос саран чулуу эрдэнийн чулууны ангилалд багтдаг. Хээрийн жонш нь натрий–кальцийн, калий–натрийн, калий–барийн гэж ангилна. Хээрийн жонш нь шилэн гялгатай, 6.0-6.5-ийн хатуулагтай байна. Санидин нь єнгєгvй, тунгалаг байх ба ортоклаз нь цагаан, янз бvрийн туяатай шар, саарал ягаан, тунгалаг хvрэн, ногоон, заримдаа махан улаан єнгєтэй байдаг. Тунгалаг бvдэгдvv ортоклазыг адуляр гэнэ. Микролин буюу бичгийн боржин нь цагаан, саарал, шар, ягаан єнгєтэй байна. Ногоон, цэнхэр-ногоон микроклиныг амазонит гэнэ. Амазонитийг гоёл чимэглэлээс гадна барилгад засч єнгєлєн єргєн хэрэглэнэ. Амазонит нь цєєхєн оронд АНУ, ОХУ зэрэгт байх ба харин манай Тєв, Хэнтий, Булган зэрэг аймгийн нутагт бий. Тєв аймгийн Авдрантын амазонитийг нилээд хэдэн жил олборлож Улаанбаатарын барилгад ашиглаж ирэв. Калийн хээрийн жонш болох саран чулуу буюу сувдан жонш нь тунгалаг, бvдэгдvv єнгєтэй байх ба гэрэлд гvйлгэн цэнхэр, цэнхэр-саарал туяа цацруулна. Цэнхэр цагаан туяа цацруулдаг адулярыг саран чулуунд хамааруулдаг. Мєн дотроо одтой, муурын нvд шиг гvйлгэнэдэг саран чулуу Энэтхэгт бий. Саран чулууг гоёл чимэглэлээс гадна нарийн керамик эдлэл хийх тvvхий эд богон ашигладаг. Сайн чанарын ортоклазан саран чулуу Мьянма, Шриланк, ОХУ, Канад, Казахстан, Норвегт байдаг. ОХУ–ын Колийн хагас арал хавьд байдаг саран чулууг беломорит хэмээн нэрлэдэг ажээ. Сvvлийн жилvvдэд цэнхэрдvv єнгийн сайн чанарын саран чулуу ховор болсон бєгєєд энэ нь тvvний vнэд ихээр нєлєєлєх болов. Энэтхэгээс голдуу гаралтай ногоон, хvрэн, шаргал, утаат, хар, улаавтар чулуунууд худалдаанд их vзэгддэг. Саран чулууны «адуляраци» хэмээн нэрлэгдэх болсон гэрэл цацруулах vзэгдлийн шалтгаан нь чулууны дотоод бvтэцтэй холбоотой, туссан гэрэл нь чулууны дотор хугаран сарнидаг байна. Єєр чулуунд байхгvй ховор шинж чанартай боловч тvvнд нэг сул тал бий нь тvvний харьцангуй бага /6.0/ хатуулагт оршино. Хаш /нефрит/, Жадеит Copyright 2005 Ulaanbaatar Хаш нь гидротермаль гаралтай, 5.5-6.5-ын хатуулагтай гоёл чимэглэлийн чулуу. Тэрээр юуны ємнє толигор ихтэй газар тааралдах бєгєєд цагаан, шар, ногоон, саарал-хvрэн, цэнхэр, хар зэрэг єнгєтэй бvдгэвтэр гялгатай байна. Хашийг дээр vеэс гоёл чимэглэлд єргєн хэрэглэж иржээ. Хашаар янз бvрийн зvйлс урлах талаар Хятад улс тэргvvлдэг. Монгол хvмvvсийн ихэд vнэлдэг эдлэл болох хєєрєг, гаанс, даалингийн тээг зэргийг цагаан голдуу хашаар хийсэн байдаг. Хаш, жадейтийг шилээр орлуулсан нь байх ба тvvнийг шилэн гялга /хаш, жадейт тосон гялгатай/, хатуулаг зэрэг шинж чанараар нь ялгадаг. Хашаар баян оронд Хятад, ОХУ, Канад, Австрали, АНУ, Бирм, Шинэ зеланд, Герман, Польш, Итали улс ордог. Манайд хамгийн ойрхон байгаа ОХУ–ын хашийн орд нь Байгал нуураас баруун тийш Дорнод Саяаны нурууны салбар уулсад хэд хэдэн газарт байх ба голдуу ногоон єнгєтэй байдаг ажээ. Энд уулнаас тасарч унасан цулаараа 5 тн хvнд хаш тааралдана. Энэ газрын тухай анх 19-р зууны 20 иод оны vеэс мэдэгдэж эхэлсэн бєгєєд 524.5 кг-ийн жинтэй цул британийн байгалийн тvvхийн музейд хадгалагдаж байдаг. Манай улсын єнгєт чулууны анги дээрхи хашийн vргэлжлэл нь Хєвсгєл аймгийн баруун хойд хэсэгт байж магадгvй хэмээн хайгуул хийж хайгуул буухын ємнєхєн сайн чанарын ногоон хаш олсон тvvхтэй. Шишхэдийн хєндийгєєс олдсон гэсэн ногоон хаш байгалийн тvvхийн музейд хадгалагдаж байсан билээ. Манайд Хєвсгєлєєс єєр газар хаш олоогvй байгаа бєгєєд Дундговиос нэг илрэц олсон бєгєєд ОХУ–ын хайгуулчид Ємнєговиос хаштай тєстэй толигор олсон нь эдvгээ тусгай хамгаалалтын бvсэд оржээ. Жадейт нь хашаасаа ховор олдох бєгєєд хятадууд тvvнийг vнэт чулуун дотроос хамгийн сайн нь хэмээн тооцдог. Хятад хэлний дуудлагын онцлогоос болон хаш, жадейт нь янз бvрээр хэлэгдэн их тєєрєгдєл vvссэн байдаг. Бvр ємнє нь жадейт нь ногоон хашийн нэг тєрєл гэж хэлэгдэж байжээ. Хятадын радиогийн нэгэн материалыг та бvхэнд толилуулья. Хятадын баруун хойд нутгийн Шинзянгийн Уйгарын єєртєє Засах Районы Хэ тиан хотод гурван эрдэнэ байдаг юм. Хэ тиань хот бол тvvхэн дээр торгон замын чухал суурин юм. Хэ тианы хаш бол Хэ тианы гуравдугаар эрдэнэ нь болох юм. Хятад даяарт Хэ тиан хаш гэж ярихтай зэрэг энэ ньхашын доторхи дээд зэргийн хаш гэдгийг цєєн бус хvмvvс мэддэг юм. Ялангуйяа гєлтгєнсєн єєхєн цагаан хашын ширхэг нь тун нягт байдгаараа хvмvvст хатуу зєєлєн хослосон сэтгэгдэл тєрvvлнэ. Дэлхий дээр ганц Шинзянгийн Хэ тианд л гардаг маш ховор цухаг хаш болохоор олдошгvй эрдэнийн чулуу гэж нэрлэж болох юм. Єєхєн хашаас гадна Хэ тианд бас цагаан хаш, цэнхэр хаш, хар хаш, ногоон хаш, кvнлvн хаш гэх зэрэг олон тєрлийн хаш гардаг юм. Хэ тианд хаш элбэг гардаг. Энэ талаараа Хятад даяарт алдартай тєдийгvй дэлхийд ч алдартай. Хэ тиан бол дэлхий дээр хамгаас цэвэр хаш гардаг нутгийн нэг юм. Хэ тианы хаш их тєлєв хоёр тєрєл байдаг. Нэг нь уулнаас олворлосон уулын хаш, бас нэг тєрєл нь голоос тvvсэн жижиг хаш. Голоос тvvсэн хаш нь єндєр vнэ цэнтэй. Тэр мєртєє уран сийлвэрчид хашаар янз янзын гар урлалын бvтээгдэхvvн урлаж бvтээснээс хойш, хаш нь ёстой ховор эрдэнэ болж байна. Тийм ч учраас алт мєнгийг vнэлж болно, хашыг vнэлэхийн аргагvй гэж хэлдэг. Халцедон 005 Ulaanbaatar Микрокристал кварцийн хольц бvхий бvтэцтэй халцедоны тєрлийн чулуунуудад мана, хас, гартаам, чvнчигноров, цахиур зэрэг чулуунууд орох ба халцедон хэмээх нэр нь бага азид байх Халкедон хэмээх газрын нэрнээс гаралтай байж мэдэх юм. Карнеол /сердолик, шар мана / гэж улаандуу, шаргалдуу улаан халцедоныг хэлнэ. Улаан єнгийн толботой ногоон халцедоныг гелиотроп, улаан ба шар, хvрэн єнгєтэй ихээхэн хольц бvхий тунгалаг бус халцедоныг хас / jasper, яшма, элгэн чулуу /, никелийн ислээр будагдсан алиман ногоон єнгєтэй халцедоныг хризопраз хэмээн нэрлэдэг. Цахиур нь /flint/ бараан єнгийн халцедон ба хурц эрмэг гаран хагардаг байсан тул балар эртний хvмvvсийн гэр ахуйн болон хєдєлмєрийн чухал багаж хэрэгсэлийн нэг болж байжээ. Тємєртэй хашхад оч гардаг нь чvдэнз бий болохоос ємнєх vед гал гаргах хэрэгсэл болж байв. Монголчууд мана хэмээх ерєнхий нэрээр олон тєрлийн халцедоныг нэрлэж ирсэн ба халтар, чон, замагт, судалт, тархит гэх зэргээр маш олон тєрлєєр нэрлэж, ялгаж иржээ. Маныг гартаам, чvнчигноровын адил хєєрєг хийхэд ихэд ашигладаг. Нэг vе улаан мана их vнэд хvрч байсан бол сvvлийн vед хар мана давамгайлах болов. Байгаль дээрх мана нь нилээд хагаралтай байдаг ба харин бялхмал чулууны завсар судал болж тогтсон нь хагарал багатай. Мана, гартаамтай газарт манайхны устай чулуу хэмээн нэрлэдэг дотроо талст бvхий кварцтай чулуу тааралдах нь бий. Чvнчигноров нь голдуу хvрэн, улаан, шар, ухаа, ногоон єнгєтэй байх ба зарим тохиолдолд мана, гартаамаас хэмжээгээр их урт, єргєн судал болж тогтсон байдаг. Манайд мана, гартаам, чvнчигноровын гол нь Дорноговь, Дундговь, Хэнтий, Ємнєговь, Євєрхангай, Дорнод, Баянхонгор зэрэг аймагт байдаг. Хас нь улаан, хvрэн, саарал, алаг, цагаан зэрэг єнгєтэй солонгорсон судалтай байна. Єнгєлєхєд сайн єнгє ордог тул тvvнийг барилга, гоёл чимэглэл, бэлэг дурсгалын болон бичгийн хэрэгсэл хийхэд єргєн ашигладаг. Манай орон хасаар тэргvvлэх баян орны нэг гэж vзэх болох тул олборлолт хийн vйлдвэрлэлд ашиглах єргєн боломжтой юм. Агат /гартаам/r Агат /гартаам/r Агат /гартаам/r Агат гэсэн нэр нь Сицилийн Дирилло голын эртний нэр болох Ахатес, эсвэл «агатес» /аз жаргалтай/ гэсэн грек vгний аль нэгнээс vvсэлтэй бололтой. Гартаам нь олон тооны vелсэн судал бvхий бvтэцтэй халцедон юм. Тэрээр бялхмал гаралтай бєгєєд галт уулын базальттай газар байна. Гартаам нь элбэг тархсан байх ба Бразил, Урагвай, Энэтхэг, Австрали, АНУ, ОХУ зэрэг улсуудын нутагт томоохон ордууд бий. Монголд нилээн хэдэн жилийн ємнє єнгєт чулууны жижиг анги ажиллаж мана, нартаам, чvнчигноровын 6 орд, 18 илрэцийг олж зарим хэсгийг аж ахуйн эргэлтэнд оруулж байжээ. Гартаам нь гоёл чимэглэлийн чулууны ангилалд багтах бєгєєд ээмэг, бєгж, бугуйвч, зvvлт зэрэгт хэрэглэхээс гадна жижиг оврын бэлэг дурсгалын зvйлс хийх ба монголчууд гартааман хєєргийг ихэд эрхэмлэнэ. Харьцангуй хатуулаг сайтай тул /7.0/ гоёл чимэглэлийн зvйлсээс гадна лабораторид нарийн хэмжvvрийн багажны тулгуур призм, єнгєлєгч нунтаг зэрэг зvйлст єргєн хэрэглэж иржээ. Маш эртнээс гартаамыг хэрэглэж ирсэн бєгєєд гартааман сийлбэрvvдийн шинж тєрхийг ажвал манай эриний ємнєх 2-р зуунд нилээд єндєр тvвшинд хvрсэн байжээ. Гартаамаар хийсэн эртний бvтээгдэхvvнvvдээс томхон нь 5 мянган жилийн ємнє Трирт хийгдсэн 75см-ийн диаметртэй хавтгай таваг юм. Загалмайтны аян дайны vед олон тооны эртний эдлэлvvд Европт ирснээс ихэд дэлгэрсэн бєгєєд 19-р зууны vеэс Урагвай, Бразилаас их хэмжээгээр олборлох болжээ. Гартаам нь дугуй, шулуун єнгє бvрийн маш нарийн солонгон судалтай байх ба 1см єргєн хэсэгт 7000 судал байдаг. Судлууд нь ихэвчлэн саарал єнгєтэй байх ба мєн ягаан ба улаан, цагаан ба хар зэрэг байдаг. Мєн єєр тєрлийн хольц орж тєрєл бvрийн єнгєтэй болсон гартаам ч тааралддаг. Эрс єєр єнгийн зєв судалтай гартаамыг оникс гэх ба улаан судалтай ониксыг сардоникс гэдэг. Сувд Copyright 2005 Ulaanbaatar Эрт балар цагын зэрлэг хvн хvнс хоолоо хєєцєлдєн явсаар далайн хясааг нээж vзэн мєнгєлєг єнгєєр гялалзах vзэсгэлэнт сувдыг анх нээсэн биз ээ. Сувд нь тэр цагаас єнєєг хvртэл vнэт эдлэлийн дунд онцгой байр суурийг ямагт эзэлсээр ирсэн билээ. Тэрээр тийм ч урт настай биш, эдэлгээ даадаггvй боловч тvvний гайхамшигийг шагшин магтсаар ирсэн тєдийгvй ховор том сувднууд аль vед ч маш vнэд хvрсээр ирсэн. Сувдыг амьд организм бий болгодог тул чулууны тєрєлд оруулах нь буруу мэт боловч vнэт эрдэнийн чулууны ангилалд ямагт эхний байруудад орсоор ирсэн юм. Тэрээр бєєрєнхий , єндєг, тал дугуй, товч, дусал гэх мэт /Цилиндр хэлбэртэй 450 каратын том сувд нэг vе Хоупын цуглуулганд байсан/ хэлбэртэй байдаг. Сувд нь ягаан, цэнхэр, алтлаг зэрэг туяатай цагаан, шар, цэнхэр, ягаан, улаан, саарал, хvрэн зэрэг єнгєтэй нилээн тод гялгатай байна. Сувдаар ээмэг, бєгж, бугуйвч, даруулганы шигтгээ, зvvсгэл зэрэг гоёл, бэлэг дурсгалын зvйлд хэрэглэнэ. Монголчууд ч ихэд эрхэмлэн гоёлд хэрэглэдэг. Сувд нь 3.5-4 хатуулагтай тул маш болгоомжтой арчилгааг шаардана. Сувдан шигтгээтэй бєгжтэй бол гараа угаахдаа хvртэл тайлж байх шаардлагатай, єєрийнхєє єнгийг нэг л алдчихвал дахин сэргээж бараг болдоггvй. Чулуунаас ялгаатай нь тvvнийг єнгєлдєггvй бєгєєд, ер нь бол хамгийн гамтай хэрэглэлээ ч гэсэн 150 жилийн эдэлгээг даахгvй. Энэ нь органик гаралтай бодис болох конхиолины задралаас шалтгаалж байгаа хэрэг юм. 200 жилийн настай сувд хар єнгєтэй болж хувирах ба таних ч аргагvй болдог. Эртний оршуулганаас олдсон сувд нь гар хvрэнгvvт л vйрч нунтаг болчихдог бол vнэт чулууны /жишээ нь: анар/ хувьд олон зуун жилийн турш єєрчлєгдєлгvй vе дамжин ирдэг. Эрт дээр vеэс персидийн булан, Цейлоны баруун хойд эргийн мaнаарын булангаас сувдыг олборлосоор ирсэн ба сувд ихтэй газарт Улаан тэнгис, Австрал, Полинез, Микронез, Япон, Венесуэл, Мексик, Панам, Полинез, Микронез, Япон, Венесуэл, Мексик, Панам, КалифорПолинез, Микронез, Япон, Венесуэл, Мексик, Панам, Калифорны булан, Англи, Ирланд, Франц, Герман, Австри, АНУ–ын цэнгэг ус, Бразилийн амазонк зэрэг олон газрууд орно. Таримал сувд Бvр 13-р зууны vед хятадууд цэнгэг усны хясаан дотор орчихсон гадны биетvvд яваандаа танан бvрхvvлтэй болчихдогийг анзаарчээ. Хясааны хавтсыг бага зэрэг нээн хулсан гуурсыг ашиглан сонгосон зvйлээ хийчихдэг байв. Хясааг буцаан усанд нь тавьж хэдэн сар, жилээр орхидог байна. Энэ урлаг хятадад долоон зууны турш vргэлжилжээ. Янз бvрийн жижиг зvйлсийг байрлуулдаг байснаас нэг vе жижигхэн буддагийн дvрсийг ч хийдэг байв. 19-р зууны эцсээр япончууд олон зуун жилийн тvvхтэй сувд vржvvлэх энэ аргыг хятадуудаас євлєн авч 1890 оны vед бvхэл бvтэн vйлдвэрлэлийн салбар болтол нь хєгжvvлж чаджээ. Хясаан дотор жижигхэн танан бємбєлгийг хийн тvvнийг буцаан далайн усанд нь тавина. Танан бvрхvvлтэй болох хурд, хугацаа нь янз бvр л байна. Ингэж гаргаж авсан сувд нь зєвхєн нэг талаасаа танан бvрхvvлтэй болдог байжээ. Олон тооны туршилт судалгааны дvнд «таримал сувд» / cultured pearls/ хэмээн нэрлэгдэх болсон сувдыг гаргаж авчээ. Хясааны зєєлєн эд бvрхvvлээс нэг хэсгийг зvсэн авч, тvvндээ жижиг танан vрлээ ороон єєр хясааны мєн зєєлєн эдийг зvсэн дунд нь байрлуулна. Ингээд сувдтай хясаагаа хєвєгч хэрэгсэлтэй холбон далайн усанд тавина. Холбогдсон нэг хэсэгт 80000 хvртэл хясаанууд байрлуулдаг байв. Хясаануудыг хоолтой байлгахын тулд эдгээрийгээ моторт завиар чирэн байн байн байрлалыг єєрчилнє. Ингээд 7 жилийн хугацаанд 0.625мм зузаантай танан бvрхvvлтэй болдог байна. Нєхцєл нь тохирсон vед хагалгаа хийгдсэн хясаануудын 25 хvртэлх хувьд нь л сувд ургадаг байв. Сайн чанарын сувд бас л цєєн гарч ирнэ. Олон жилийн сvvлд hiriopsis schlegeli хэмээх цэнгэг усны хясаанд сувд vржvvлэх болжээ. 1956 оноос Австралид сувд vржvvлж их амжилтанд хvрсэн байна. Манай улсын хувьд нилээн хэдэн жилийн ємнє туршлагын журмаар сувд vржvvлэн зарим амжилтанд хvрсэн тухай мэдээлж байв. Шvр - Коралл Copyright 2005 Ulaanbaatar Єнєє vед шvр нь сувд шиг тийм их vнэлэгдэхгvй, хэрэглэх хvрээ нь багассан ч Плинийн vед сувднаас дутахгvй vнэ хvрч байв. Коралл гэсэн vг нь грекийн «koraillon» гэдгээс vvсэлтэй бололтой. Шvр нь дулаан тэнгист их тархсан байдаг бєгєєд аварга том арлууд бий болгосон нь ч бий. Гоёл чимэглэлд зєвхєн Corallium rubrum хэмээх улаан ба улаан ягаан єнгєтэй шvрийг ихэвчлэн хэрэглэдэг. Далайн гvнд vй олноороо амьдрах жижигхэн полипууд нэгэн тєрлийн шохойлог зvйлсийг ялгаруулах дарагдан vхсэн vедээ бєгєєд vvнээс нь мод хэлбэрийн шvрэн мєчрvvд бий болдог. Эдгээр нь 40см-с илvv урттай байдаггvй ба єргєн нь 4см-с тэр болгон хэтрэхгvй. Зєвхєн салаалсан тэр хэсэгт нь арай том хэсгvvд тааралдана. Шvрийн 85 хvртэлх хувь нь карбонад кальц байх ба маш бага хэмжээтэй конхиолиноос бvрдэнэ. Хатуулаг нь 3.75. Карбонат кальц их байдаг тул хvчил дусаахад буцалдаг. Гэхдээ энэтхэг, хятадын хар шvрнvvд карбонад кальц агуулдаггvй юм. /ихэнхдээ органик гаралтай конхиолиноос бvтдэг./ Шvр нь хамгийн эртний гоёл чимэглэлийн зvйлсийн нэг юм. Германы нутагт орших Вильдшейрийн агуйгаас олдсон ягаан шvрээр хийсэн зvйлтийг манай эриний ємнєх 10-35 мянган жилийн ємнєх vед хамааруулдаг. Шvрээр хийсэн гоёлын зvйлс нь 2 мянган жилийн турш моодноос гараагvй ч гэж хэлж болно. Yvнд хамаарагдахгvй улс орон гэж байхгvй биз ээ. Азийн орнуудад шvрийг аз жаргал авчирдаг хэмээн vздэг бєгєєд маш эртнээс тєрєл бvрийн зvйлс хийсээр ирсэн. Монголчууд шvрийг эрт vеэс ээмэг, бєгж, бугуйвч, гэзэгний даруулга, зvvлт, хєєрєгний толгой зэрэгт єргєн хэрэглэж ирсэн бєгєєд эдvгээ ч сонирхсоор байна. Европт хамгийн их vнэлэгддэг сайн чанарын улаан шvрийг газар дундын тэнгисээс олборлодог. Манай улсын хувьд тунамал хурдаснаас vvсэлтэй цагаан єнгєтэй шvрийн бэсрэг ордыг ємнєговьд илрvvлж нєєцийг нь ойролцоогоор тогтоосон байдаг. Олборлосон шvр нь єнгє муутай бvрсгэр байдаг ба гоё гялалзсан гадарга нь єнгєлснєєр л бий болно. Тэдгээр нь ихэвчлэн нvх сvв ихтэй, хагаралтай байдаг тул vзэмжийг нь сайжруулахын тулд єнгєт лав тосоор зvлгэх нь бий. Сайн чанарын шvр нь жигд єнгєтэй, ямар нэг хагаралгvй, толбо судалгvй байдаг. Монголчууд цагаан толботой, судалтайг сонирхох нь бий. Засаж янзлаагvй сайн чанарын жинхэнэ шvр их ховор ба тийм ч учраас энэ нь тvvний vнэнд нєлєєлнє. Хямд шvр тааралдвал их болгоомжтой байх ёстой бєгєєд болж єгвєл нэрд гарсан худалдааны байгууллагуудаас л авч байвал дээр. Гантиг / кальцит, мрамор/ Гантиг нь дэлхийд єргєн тархсан єнгєлгєєний чулуу. Химийн найрлага нь карбонат кальций. Кальцит гэсэн vг нь сalcem гэсэн латин vгнээс гаралтай. Тєрєл бvрийн хольц их агуулдаг тул олон тооны толбо, судлууд ихтэй байдаг. Олон янзын тєрлийн гантигийн нэр нь тэдний єнгє эсвэл олборлодог газрынх нь нэртэй холбоотой байдаг. Паросын, каррарын, египтийн, хясаан гэх мэтээр маш олон янзаар нэрлэж ангилдаг байна. Гантигийг бэлэг дурсгал, барилгын салбар зэрэг олон зvйлст ихээр ашигладаг. Манайд ирээдvйтэй байж болох ногоон, ягаан, цагаан, саарал, зэрэг єнгєтэй гантигны илрэц Дундговь, Говь–Алтай, Баянхогор, Завхан, Дорнод, Булган, Хєвсгєл аймагт бий бєгєєд нєєцийг тогтоосон том орд бол Хєвсгєлийн Цагаан чулуутын гантигийн орд юм. Цагаан чулуутын орд нь Мєрєн хотоос баруун хойш 115км-т оршино. 1985 онд нарийвчилсан хайгуул хийсэн бєгєєд 1200х320м талбайтай, єгєршлийн бvсийн зузаан нь 4.2-14.5 юм. Гантигийн найрлагын дийлэнх хэсэг нь кальцийгаас /60-15%/ тогтох ба доломит 40 хvртэл хувь байдаг. Гантигийг єнгєлсний дараа цайвар саарал, саарал, хар саарал, хар єнгєтэй ба судалтай,толболог судалтай, долгиолсон судал, зурагтай болдог бєгєєд наранд гялалздаг. Ордыг 146м гvн хvртэл судалж нєєцийг тооцоолсон байдаг. Сvvлийн жилvvдэд манай зарим компани байгууллагууд гантигаар тєрєл бvрийн барилгын материал, хийц зэргийг хийж ашиглаж байгаа нь сайшаалтай. Боржин Copyright 2005 Ulaanbaatar Боржин нь пегматик гаралтай гол чулууны нэг бєгєєд єнгєлгєєний чулууны ангилалд багтана. Боржингийн гарал vvслийн талаар одоо болтол нэгдсэн нэг ойлголтонд хvрээгvй байгаа ба тvvний найрлаганд кварц, хээрийн жонш, гялтгануур голлодог. Боржин нь ширхэгийн хувьд том, бага байхаас гадна саарал, хєх, цагаандуу, шаргал, улаан, ягаан, ногоон, хар зэрэг олон єнгєтэй байна. Тэрээр нvх сvвгvй, ус нэвчдэггvй, элэгддэггvй, их бєх, хvйтэн даахдаа сайн байдаг. Боржин нь болор, халтмар, молор, биндэркяа, апатит, ортит, циркон, монацит, колумбит, танаталит, пирохлор, литий, цагаан тугалга, молибденит, титан, уран, хайлуур жонш зэрэг олон эрдсийг агуулдаг. Том хэмжээтэй хагаралгvй боржинг барилга, замын ажилд янз бvрийн зориулалтаар єргєн хэрэглэх ба тvvнчлэн тvvгээр хєшєє, урлал чимэглэлийн болон бэлэг дурсгалын зvйлс хийхэд их ашигладаг. Дэлхийд боржин элбэг байдаг бєгєєд чанар сайтай боржин ОХУ, Украйн, АНУ, Норвег, Энэтхэг, Казахстан, Канад, Малгаш зэрэг улсад их бий. Эдгээр орны боржингоос зарим чухал эрдсийг их хэмжээгээр гаргаж авч буй бєгєєд жишээлбэл ОХУ–ын Дорнод Сибирийн Мамын район, Карел, Колийн хагас арал, Украйны боржингоос гялтгануур, АНУ–ынхаас лепедолит, сподумен, Казахстаныхаас хайлуур жонш,, цагаан тугалга, Канад, Малгаш, Норвегийнхаас уран, торий зэргийг гарган авдаг байна. Монгол улс боржингоор баян бєгєєд манай бvх аймагт боржин их байдаг. Ягаан, саарал, цайвар, цагаандуу боржин Тєв, Євєрхангай, Хэнтий, Дорнод, Сvхбаатар, Ємнєговь, Дундговь, Дархан –Уул, Ховд, Баян–Єлгий, Баянхонгор, Говь–Алтай Говьсvмбэр аймгийн нутагт бий. Улаан боржин Сэлэнгэ, Дорноговь, Хєвсгєлд, хар єнгєтэй боржин Завханд, ногоон єнгєтэй нь Тєв, Булган, Хэнтийд байдаг. Манайд Тєв аймгийн Хайрт хаан, Авдрант, Хархорины Шийрэвгэрийн боржинг бага зэрэг ашиглаж улаавтар, шаравтар єнгийн боржинг нэг vе экспортолж байв. Єнгє бvрийн боржин нь єнгєлєхєд гоё толигор болдог бєгєєд ногоон, шар, улаан, хар зэрэг єнгєтэй боржин нь дэлхийн зах зээлд харьцангуй єндєр vнэ хvрдэг байна.

sonirholtoi bulan

2008 оны 03-р сарын 15 Нийтэлсэн Çóëàà
Сонсгох сонин 1000 жилийн настай шүдний сойз монголоос олдлоо Манай нүүдлийн соёл иргэншил дэлхийд хосгүй бөгөөд өвөрмөц.Төв Азийн эртний түүхэнд онцгой байр суурийг эзэлдэг манай өвөг дээдсийн түүх бүр чулуун, хүрэл зэвсгийн үеэс эхэлнэ.Гэхдээ дандаа нүүдэлссээр явсангүй. Суурин аж ахуй эрхэлж, хот балгад байгуулсаар ирсэн баялаг туршлагатай байсан нь сүүлийн үед хийж буй археологийн судалгаагаар тов тодорхой болсоор байна.Булган аймгийн Дашинчилэн суманд монголын Хидан гүрний үеийн Чин толгойн балгас гэж бий. Уг хотын туурь соёлын хоёр давхаргатай.Малтлагын явцад Хиданчууд зөвхөн нүүдэлчин байсан төдий бус идэвхтэй суурьшмал хотын амьдралтай байжээ гэсэн нь тогтоогдов.Эндээс орчин үеийн шүдний сойзтой нэн төстэй ясан сойз олджээ.Дэлхийн түүхэнд өмнөд солонгосоос л ийм эртний сойз нэг удаа олдож байж. Монгол зээрийг эсийн өсгөврийн аргаар гаргаж авав Хятадын эрдэмтэд дөрвөн монгол зээрийг клонацын аргаар дэлхийд анх удаа амжилттай гарган авчээ.Шандон мужийн эрдэмтдийн хоёр жилийн шаргуу ажиллагааны дүнд үр хөврөлийг ямаанд шилжүүлж суулгасан гэнэ. Одоогийн байдлаар 26 ямааны зургаа нь зээрийн үр хөврөлийг тээж байгаа аж.Клонацын аргаар гарган авсан зээр нь бусад зээрийг бодвол илүү тэсвэртэй нь батлагджээ. Дулаалахад учир бий Монгол хүн хөлөө, Хятадууд бөгсөө, Оросууд толгойгоо дулаалдаг.Хүний биеийн дулааны 80% нь толгойгоор дамжин алдагддаг тул хүйтэн сэрүүн орчинд амьдардаг Оросууд дулаанаа алдахгүй гэж дулаалдаг аж.Харин сэрүүн бүсийн Монголчуудын хувьд хөл даарвал хий, шарын тэнцэл алдагдаж хөөрдөг тул хөлөө дулаалдаг байна. Харин халуун орны Хятадуудын хувьд бөгс даарвал “Хөх гуятах” гэдэг айхавтар өвчин тусдаг гэнэ.

sonin hachin

2008 оны 03-р сарын 15 Нийтэлсэн Çóëàà
Малын дуртай өнгө Гэрийн тэжээмэл амьтдад тэдгээрийг маллаж, арчилж байгаа хүмүүсийн хувцасны өнгө чухал нөлөө үзүүлдгийг эрдэмтэд тогтоожээ.Жишээ нь тахиа улбар шар өнгийг таалдаг байтлаа хар, эсвэл хүрэн өнгөнд дургүйцэж тайван биш байдалтай болдог байна. Харин үнээ бол бүдгэвтэр цэнхэр өнгийг таашаадаг ажээ. Иймээс малчид, шувуучдын нормын хувцас бэлтгэхдээ өнгөний байдлыг шинжлэх ухааны үндэстэй тогтоох шаардлага гарч байна.

sonin hachin

2008 оны 03-р сарын 15 Нийтэлсэн Çóëàà
Ертөнцийн сониноос Генийн сониноос Хүний генийг 30 мянга байдаг гэж эрдэмтэд тогтоосон билээ.Гэтэл саяхан 42 мянга болохыг тодруулан тогтоожээ.Гэтэл Эрдэнэ шиш хүний генээс дутахгүй 40 мянган гентэй байдаг нь сонин. Мэдээллийн ядаргаа 20-р зууны үед “мэдрэлийн ядаргаа” гэдэг онош буй болж олон хүн энэ өвчинд өртсөн.Тэгвэл 21-р зуунд “Мэдээлийн ядаргаа” гэдэг юм гарч ирж буйг Английн эмч нар илрүүлжээ.Цэнхэр дэлгэц, цахим хэрэгслүүдээс салдаггүй хүмүүст тийм өвчин тусч байна гэнэ. Нүдний болор солино Франц улсад нүдний харааны болор солих шаардлага ихэсч мухар олгой авахуулахаас илүү олон хүнд хийгджээ. “Евро” мөнгө хортой Европын хамтын нийгэмлэгийн 12 улс “Евро” нэртэй нэгдсэн нэг мөнгөн тэмдэгтэй болж зоос хэлбэрээр гаргажээ. Тэр нь 25 % никелтэй учир биед хүрэхэд харшил үүсгэдэг байна. Ялангуяа банк санхүүгийн ажилтнуудын биед их халгаатай гэнэ.

medeelel

2008 оны 03-р сарын 15 Нийтэлсэн Çóëàà
Тагтаанууд нар хиртээсэн нь Цуврал1. Бидэн явагч тагтааны тухай өгүүллийг зөгнөлт романы адил уншиж болно.Тагтаанууд нарыг хаахаар тийм олон сүргээрээ тэнгэрт нисчээ. Нар хиртсэн юм шиг бүрэнхий болж, нисэж байгаа шувууд тэнгэрийг нэг хаяанаас нөгөө хаяа хүртэл бүхэлд нь бүрхсэн байна.Тагтааны баас цасны ширхэг мэт тэнгэрээс унаж, тасралтгүй дэвэх далавчны чимээ нь шуурган салхины исгэрээнийг санагдуулж байлаа.Цаг үргэлжлэн өнгөрөхөд тагтаанууд нисэн ниссээр л , аяны цувааны эхлэл ч, төгсгөл ч огт харагдахгүй байв.Хашгираад ч, буудаад ч, их буугаар ниргээд ч царцаа шиг тоо томшгүй олон цувааны чиглэлийг өөрчилж болохгүй байлаа. Америкийн шувуу судлаач Вильсон тагтааны нэгэн сүрэг түүний дээгүүр дөрвөн цаг нисэж өнгөрсөн гэж нотолсон байдаг.Уг сүрэг 360 километр урт цувжээ. Тэр судлаач сүрэгт хичнээн тагтаа байсныг тооцоолоод 2 230 272 000 шувуу байжээ гэсэн итгэмээргүй тоо гаргасан байна. Өөр нэгэн алдарт шувуу судлаач Одюбон бидэн явагч 1 115 136 000 тагтаа бүхий сүргийн тухай өгүүлсэн байдаг.Энэ нь Финланд мэтийн оронд байгаа газрын бүх шувууны тооноос ганцхан сүргээр л илүү байлаа гэсэн үг юм.Цаашдын тооцоо нь бүр ч гайхмаар үр дүнд хүргэжээ.Нэг тагтаа хагас фунт жинтэй байсан гэж бодоход бүх сүргийн жин хагас орчим тонн болох нь ээ.Энэхүү жигүүртний ховдог арми 617 мянган шоо дөрвөлжин метр төрөл бүрийн тэжээл иджээ. Британийн байгаль судлаач Франц Лейн “ Энэ нь дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд байлдаж байсан орнуудын цэргийн хоногийн хоолноос их юм” хэмээн бичсэн байна.Ийм гайхмаар олон шувууг түргэн устгаж болох уу? Хэрэв энэ ажлыг чадамгай гүйцэтгэж чадвал болох юм гэдгийг бидэн явагч тагтааны гунигтай хувь заяа харуулж байна.Бидэн явагч тагтааг хэрэглэж болох бүх аргаар устгаж байлаа.Буу, винтов, гар буу, бүх систем, калибрийн бялттай буугаар буудаж байв.Түүгээр ч барахгүй тагтааг хоноглосон модон дор нь ваартай хүхэр шатааж байжээ.Шувууг тороор барьж, мод, чулуугаар цохин алж байлаа.Тагтааны сүрэг маш шигүү, бас зарим үед суурьшин суугчид сургаагаар, загасчид сэлүүрээрээ тэднийг цохиж алахаар тийм доогуур нисдэг байв. Дээш нь шидсэн нэг ч зүйл нэг буюу хоёр тагтааг цохиж унагалгүйгээр буцаж ирдэггүй байв. Фермийн ажилтнууд хонь хяргадаг хайчаар тагтаа цохиж алах арга самбаачилж байсан гэж ярьцгаадаг. Түүгээр ч зогсохгүй нохой довцог дээр гүйн гарч дээш үсрэн нисэж яваа тагтааг барьж байжээ.Үнэхээр гайхамшигтай.Цэргийн бэхлэлт дээгүүр тагтаа нисэх үед цэргүүд их бууг галт сумаар сумлаж, олон зуун тагтааг хөнөөдөг байв.Торонто хот дээгүүр тагтааны том сүрэг ниссэн үеийг 19-р зууны дунд үеийн Америкийн зохиолч бичсэн байдаг.Хот дээгүүр тагтаа нисэж байсан гурав буюу дөрвөн өдрийн турш байшингийн хана тасралтгүй нүргээнээр доргилж, оршин суугчид гудамжинд дайсантай буудалцаж байгаа мэт байв.Бүх мухлаг, албан газар хаагдаж, хүмүүс байшингийн дээвэрт гарсан байлаа. Бололцоотой бүх буу, гар буу, бялттай бууг хэрэглэж байв. Хотын захиргааны бүх гишүүд, өмгөөлөгчид, ашиг хонжоо ологчид, гүнлэгийн дарга хүртэл гэм хоргүй шувуу устгах сонирхолтой спортоор хичээллэхээс татгалзахгүй болсон ажээ.Бидэн явагч тагтаанууд, Хойт Америкийн онгон ойд элбэг дэлбэг ургадаг царсны боргоцой, туулайн бөөр, эвэрлэг модны болон бусад самраар хооллож байлаа.Тэжээл олох газраа тагтаа байнга сольдог боловч хоноглохдоо гол төлөв нэг газартаа буцаж ирдэг байв.Энд л бүх тойргоос цугларсан бөөн алуурчид тагтааг тэсэн ядан хүлээж байдаг байлаа. Тагтаа хоноглосон нэг газар өргөнөөрөө бараг таван километр, уртаараа 65 орчим километр ойн талбайг эзэлж байлаа. Тагтаа байхгүй байхад л түүний тойроод ачаа хөсөг, мах давслах торх, бусад төхөөрөмж бүхий анчид байрласан байжээ.Хоёр фермийн эзэн,энд тагтааны махаар тэжээхийн тулд 100 милийн холоос гахайн сүрэг хөөн бвчирсан байлаа.Нар жаргахад тэнгэрийн хаяанд хар үүл харагдсан байна.Энэ нь нисэж яваа тагтаа байв. Тэд түргэн ойртож иржээ. Эхний буудалтаар олон мянган тагтаа алагдсан байв. Гэвч үй олон шувуу нэмж ирсээр байлаа.Тэд хэдийнээ бүх модыг эзэлж, ойд нэг ч сул мөчир байхгүй болж, зарим гишүүн дээр нуруу нуруун дээрээ хэд хэдээр үелэн суусан байжээ. Гэтэл тагтааг даахгүй унаж байгаа моддын тас няс хиях чимээ, олон мянган далавчны дэвэлт, тасралтгүй нүргээнээс агаар чичирхийлж байв. Тамын энэ шуугиан дунд хөршийнхөө үгийг ч сонсохгүй болжээ.Түүгээр ч барахгүй гал улсхийхэд л буу дуугарч байгааг мэдэж байлаа.Тулалдаан шөнөжингөө үргэлжлэв. Өглөө болоход алагдсан, үхсэн шувууны уул овоо модон дор хэвтэж байлаа. Европын хүмүүс тагтааг үржих үед нь агнахыг хориглосон “ мунхаг харанхуй” индианчүүдийн хуулийг тоохгүй байсан юм. Тэд үүрлэсэн шувуудыг хэдэн саяар нь алж байлаа. 1878 онд Мичиган муж улсад тагтааны бүлэг үүр 15х57 километрийн зайд ойн бүх модыг эзэлж байв.Кентукки дэх үүр хоср дахин их талбайд байршжээ. Зарим үед нэгэн модон дээр зуу хүртэл үүр байсан бөгөөд түргэн өсөж байгаа ангаахайнуудыг даахгүйгээр мөчир нь хугарч унах явдал цөөнгүй байв. Ангаахайнууд өсөж, хүнсэнд тохиромжтой болохоор олон газраас фермийн эзэд Энл хуран цуглардаг ажээ.Тэд гэр бүл, ажилтнуудынхаа хамт, гахайн сүрэг хөөн, авчирдаг байв. Тэгээд үүр бүхий модыг газарт унагаж, өдөлж гүйцээгүй ангаахайг модоор цохиж алдаг байв.тэр үед АНУ-д тухайн үеийн ханшаар хачин их мөнгө болох өдөрт 10 стерлингийн фунт олдог мэргэжлийн тагтаа агнагчид олон мянга байв.Тэдний “ажил” өргөн хүрээтэй байжээ. Төлөөлөгчдийн бүхэл бүтэн газар энд тэнд тагтааны шинэ сүрэг үзэгдэх болсон тухай, түүний хоноглох газар, нислэгийн чиглэлийн талаар цахилгаанаар мэдээлдэг байв. Тэр дороо бэлтгэгчид тийшээ яаран хөдөлдөг байжээ.

niigmiin asuudal

2008 оны 03-р сарын 15 Нийтэлсэн Çóëàà
Uls eh orond maani tulgaraad bga asuudal bol hunii naimaa yum.taivan amidrah bolomj alga bna .ene tal deer ymar arga hemjee avbal zohih we.

shuleg

2008 оны 03-р сарын 15 Нийтэлсэн Çóëàà
Hairiin nadin verheld chin Hardalt gej buu baig Ariun nandin verheld chin Ataarhal gej buu baig